Юунд ч бүү санаа зовЗагвар
Санаа зоволтгүй амьдрах нь
Санаа зовох нь бидэнд Бурханаас өгсөн зүйл биш гэдгийг бид хамтдаа олж мэдсэн. Мөн санаа зовнилын эсрэг хамгийн сайн эм бол амар тайвныг өгөгч залбирал гэдгийг ойлгосон.
Гэхдээ санаа зоволт биднийг барьж авахаас өмнө хэрхэн зогсоох вэ.
Хариулт нь Амар тайван амьдралыг төлөвшүүлэх гэдэгт би итгэдэг.
Ром 12:18-д ингэж хэлдэг:
‘Хүн бүртэй эв найртай амьдрахын тулд чадах бүхнээ хий.’
Хүн бүр. Үүнд бид өөрсдөө ч багтана!
Хэрэв бид бусадтай эсвэл өөртэйгөө дайтаад байвал санаа зовох зүйл улам л их байх болно. Хэрвээ бид амар тайван амьдралыг зохиосон бол санаа зовох зүйлгүй амьдрах боломж илүү их байх болно.
Мэргэн ухаан нь амар тайван амьдрахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.
- Эцэс төгсгөлгүй зарцуулахын оронд хэмнэ. Тэгвэл та санхүүгийн хувьд амар тайван байх болно.
- Өдөр бүр ажилдаа 10 минут хоцорч ирэхийн оронд 10 минутын өмнө ирээрэй. Тэгвэл та ажлын байрандаа сайн нэр хүндийг бий болгож сэтгэл тань тайван байх болно.
- Сүүлийн мөчид орноосоо босох биш эрт босож, өдрийн эхэнд Бурхантай цагийг өнгөрөө. Тэгвэл та тэр өдөр өөрийгөө бэлэн гэдгээ мэдэрч тайван байх болно.
Эдгээр жишээнүүд шиг ухаалаг үйлдлүүдийг бид амьдралынхаа бүхий л салбарт хэрэглэж болно. Зөв шударга амьдрах нь зүгээр нэг “сайн санаа” биш, бидний амьдралд амар тайвныг бий болгодог учраас бичээст урамшуулсан байдаг.
Бурханы сайнмэдээ бол амар амгалангийн тухай юм, үүнийг эвдэх, өөрчлөх боломжгүй. Энэ бол бидэнд өгөгдөж болох хамгийн дээд бэлэг юм.
Иохан 14:27-д ингэж хэлдэг:
“Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай.”
Амар тайван амьдралыг төлөвшүүл.
Зөв шударга амьдар.
Ухаалаг амьдар.
Эдгээр нь санаа зоволтгүй амьдрах амьдралын жор юм.
Дараагийн алхмууд
Эцэст нь Иохан 14:27-г цээжил.
Санаа зоволт хаалгыг чинь тогших бүрд Бурхан танд амар амгалангбэлэглэсэн мөн энэ бэлгийг танаас хэн ч авах боломжгүй гэдгийг санаарай.
CBN Europe-ээс илүү ихийг мэдэхийг хүсвэл энд
дарна уу.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Санаа зоволт нь бидний цаг хугацаа, эрч хүч, амар тайвны хулгайч юм. Тийм байхад бид яагаад санаа зовдог вэ? Энэхүү 3 өдрийн төлөвлөгөөний үеэр бид санаа зоволт гэж юу болох, яагаад бид санаа зовдог, мөн үүнийг хэрхэн болих талаар авч үзэх болно.
More