Галзуу итгэлЗагвар

Crazy Faith

5-с 4 дахь өдөр

Төсөөлөөд үз дээ

Хэрэв та итгэлийнхээ эхний алхмыг юу байх ёстойг ойлгож чадахгүй байгаа бол хүүхдийнх шиг итгэлээр алхахын тулд Бурханы өгсөн гайхалтай хэрэгслийг ашигла. Үүнийг таны төсөөлөл гэж нэрлэдэг. 

Төсөөлөл бол зүгээр нэг хүүхдийн тоглоом биш, энэ бол Бүтээгчээс бидэнд өгсөн хүчирхэг хүч юм. Үүний язгуур үг нь дүрс бөгөөд бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн бөгөөд биетээр хараахан бий болоогүй ч бодитоор хэрэгжих боломжтой зүйлийг төсөөлөх чадвартай. Галзуу байгаа биз! Хэн нэгэн таныг том болж, насанд хүрсэн хүн шиг байх хэрэгтэй гэж хэлснээс болж та төсөөллөө ашиглахаа больсон байж магадгүй, гэхдээ би танд хэлье, үүнийг дахин сэргээх цаг болсон. Төсөөлөл нь тоглоомын хайрцагт үлдээхэд хэтэрхий хүчтэй байдаг. 

Та байхыг хүсдэг газрынхаа яг эсрэг талд байж болох ч, нүдээ аниад өөрийгөө яг хаана байхыг хүсэж байгаагаа хараарай. (Үргэлжлүүлээд үзээрэй!)

Та бүтэн биеэ шохойдуулсан хэвтрийн хүн байж болох ч, нүдээ анихад өөрийгөө эдгэрсэн, дахин алхаж байна гэж төсөөлж чадна.

Та болон таны хүүхдүүд нэг өрөө байрандаа таазнаас ус гоожиж хувин руу дусахыг сонсон сэрдэг байж болох ч, нүдээ аниад, аюулгүй, нам гүм орчинд шинэ дөрвөн унтлагын өрөө, хоёр угаалгын өрөөтэй байшингийн түлхүүрийг өөртөө өгч байна гэж хараарай.

Христ мэндэлсэн баярын оройн хоолон дээр гэр бүлийн бусад гишүүд ширээний цаанаас хоорондоо маргалдаж, таны хажууд согтуу авга ах сууж байж болох ч, нүдээ аниад хүн бүр бие биедээ хайраа илэрхийлж, Бурханы итгэмжтэй байдлыг гэрчлэн хуваалцаж буй амар амгалан, баяр баясгалантай гэр бүлийг хараарай.

Та шоронгийн өрөөнд байж, хүүхдээ дахин тэврэхийг хоног тоолон хүлээж байж болох ч, нүдээ анихад та түүний долоон насны төрсөн өдрийн үдэшлэгт оролцож, гялалзсан ганц эвэрт морь, титэмтэй гүнжтэй хамт зургаа даруулах болно. 

Төсөөллөө бүү дутуу үнэл! Энэ бол Бурханаас өгөгдсөн. Энэ бол тэнгэрлэг чадвар. Эдгээр өдрийн мөрөөдөл нь урагшлахын тулд зөвхөн Бурханд хангалттай итгэхэд л боломжтой болох ирээдүйн талаар Тэр танд зурвасхан харуулахыг оролдож буй мөрөөдөл байж болох юм.

Хэрвээ та ямар нэг харилцаа, амьдралынхаа ямар нэг нөхцөл байдал, өдөр тутмын амьдралынхаа ямар нэг хэсгийг өөрчлөх байсан бол тэр нь юу байх байсан бэ? Нүдээ аниад төсөөлөөд үз дээ. Дараа нь мөрөөдлөө бодит болгоход туслахыг Бурханаас гуйгаарай.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Crazy Faith

Боломжгүй зүйлд итгэдэг ямар нэг зүйл таны дотор бий. Гайхамшгийн тухай мөрөөддөг ямар нэг зүйл таны дотор бий. Таныг галзуу итгэлийн амьдралаар амьдрахаар бүтээгдсэн гэдгийг мэддэг ямар нэг зүйл таны дотор бий. Энэхүү таван өдрийн чимээгүй цагийн судлалаар дамжуулан пастор Майкл Тодд танд зориулсан Бурханы төлөвлөгөөг цоо шинэ өнцгөөс олж харахад тань туслах итгэлийн аяны хөтөч байх болно. Тэр төлөвлөгөө бол таны төсөөлж ч зүрхлээгүй ирээдүй юм.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-ын хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://waterbrookmultnomah.com/books/670540/crazy-faith-by-michael-todd