Ариун амьдралЗагвар

Ариун амьдрал

29-с 7 дахь өдөр

ЗАЛБИРАЛ

1 Иохан 1:9 дүгээр эшлэлд хэлэхдээ хэрэв бид нүглээ улайвал, Тэр биднийг бүхий л зөвт бус байдлаас цэвэрлэнэ гэсэн байдаг. Бидний төлөө Бурхан ажилладаг гэдгийг мэдэх нь сайн юм.

Харин Иаков номын дараах эшлэл нь цэвэрлэх тухай бус эдгэрлийн тухай, сайжирсан мэт санагдах тухай бус сайн болж өөрчлөгдөх тухай өгүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл Бурханд нүглээ улайсны үр дүнд бид гэмээс цэвэрлэгддэг бол, бусад хүмүүст нүглээ улайсны үр дүнд бид зөвт болж эхэлдэг. Энэ чимээгүй цагийн хичээлүүдээр бид өөр рүүгээ олонтоо өнгийх шаардлагатай болж байна. Гэхдээ бид хайр дотор эргэн тойрон дахь ах дүүсээ ч мөн анхаарч үзэх хэрэгтэй. Итгэл нэгт ах дүүсийн маань нэг нь завхайрлын гэм нүглээс болж буруутгал болон ичгүүр, ганцаардал ялагдал дотор амьдарч байж болох юм.

Энэ долоо хоногт та хэнтэй холбогдож яриа өрнүүлэх вэ? Аяга кофегоор дайлангаа тохиромжтой байвал түүнд ариун байдлаа сахихад тулгарч буй асуудлаасаа хуваалцаарай. Өөрийн сайны төлөө бус харин түүний төлөө гэсэн сэтгэлтэйгээр яриарай. Таны нээлттэй, шударга байдал нөгөө хүнд ч гэсэн нээгдэх боломж өгч, тэгснээр найз чинь нүглээс чөлөөлөгдөж эрх чөлөөтэй болно гэдэгт итгэж найдаарай.

Энэ талаар Галат 6:2 дугаар эшлэлд хэлэхдээ “Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц. Тийнхүү Христийн хуулийг хэрэгжүүлэгтүн.” гэсэн байдаг. Ачаанаас нь хамт үүрэлцэх боломжтой ах дүүсийнхээ төлөө залбираарай.

Бичээс

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Ариун амьдрал

Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Cru East Asia-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.mongoliaccc.org