Сүнсээ ХалдваргүйжүүлэхЗагвар
Соёлын хувьд хүлээн зөвшөөрөхүйц ч бидний сүнсийг гэмтээж байдаг тийм соёлын хор хөнөөлөөр бидний амьдрал дүүрэн байдаг. Бидний уншдаг ном, сэтгүүлүүд, сонсдог хөгжим, үздэг зурагтын хөтөлбөрүүд мөн үздэг кинонууд маань соёлын хор хөнөөлөөр дүүрэн. Бид тэдгээр соёлын хор хөнөөлийг амьдралдаа оруулахад үед, тэдгээр нь биднийг хордуулж эхлэдэг. Энэ долоо хоног та соёлын хор хөнөөлийн гай гамшгийн талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгийг мөн биднийг Бурхан руу улам ойртуулж байдаг зүйлс дээр төвлөрөхийн чухлыг сурах болно.
Яг одоо таны амьдралд ямар ямар соёлын хор хөнөөл байна вэ? Тэдгээр нь таны амьдралыг хэрхэн бохирдуулж байна вэ?
Яг одоо таны амьдралд ямар ямар соёлын хор хөнөөл байна вэ? Тэдгээр нь таны амьдралыг хэрхэн бохирдуулж байна вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Бид сүнстэй бие биш. Бид биетэй сүнс юм. Дэлхий бидэнд биеэ хоргүйжүүлэх хэрэгтэй гэж сургадаг хэдий ч, заримдаа бид сүнсээ хоргүйжүүлэх хэрэгтэй байдаг. Энэхүү 35-өдрийн уншлагын төлөвлөгөө таньд сүнсийг чинь юу хэлтэлж байгааг, мөн Бурханы бүтээсэн тэр хүн байхад юу саад болж байгааг олж тогтооход туслах болно. Та Бурханы Үгнээс хэрхэн тэдгээр хор уршигтай нөлөөллийг саармагжуулах мөн сүнсний хувьд цэвэр амьдралаар амьдрахыг сурах болно.
More
Life.Church -д энэ төлөвлөгөөг боломжтой болгосонд талархъя. Илүү мэдээллийг: www.life.church үз