Бүү санаа зовЗагвар

Do Not Worry

7-с 5 дахь өдөр

Нигүүлсэнгүй Эцэг

Библи дээр: 2 Коринт 1:3–5, “Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг бөгөөд бүх тайвшралын Бурхан мөн. Бурхан, биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулж чадахын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм. Учир нь Христийн зовлон бидэнд арвиждагчлан тайвшрал маань ч мөн Христээр арвиждаг.” 

Паул зовлон бэрхшээлийн дунд нигүүлслийн Бурхан түүнд илчлэгдсэн хэмээсэн. Бид Бурхан Эцэгийн тухай ярихад махан биеийн эцгийн талаарх төсөөлөл санаанд ордог. Гэхдээ таны ямар байхаас үл хамааран та Бурханыг таньж мэдэх хэрэгтэй. Бурхан Эцэг бол бидний төсөөлдгөөс өөр. Хэцүү үед Тэр бол нигүүлслийн Эцэг. Тэр Өөрийгөө янз бүрийн замаар илчилдэг. Гэхдээ зовлон дунд Түүнийг нигүүлслийн Эцэг гэдгийг бид мэдэх хэрэгтэй. 

Хэцүү үед Бурхан биднийг тайтгаруулдаг. Таны асуудал ямар байгааг би мэдэхгүй ч Бурхан бол тайвшруулагч гэдгийг та мэдэх хэрэгтэй. Танд тайтгарал хэрэгтэй бол бүх нигүүлсэл болон тайтгарлын Эцэг рүү очоорой. Паулын зовлон зүдүүр нь түүний хариуцлагагүй үйлдлийн үр дүн биш бөгөөд амьдралын нэг хэсэг гэдгийг ойлгосноос хойш хачин жигтэй зүйл тохиолдож байна гэж бодохоо больсон. Хийж буй зүйлсийнхээ үр дагавар, хариуцлагагүй байдлаас болоод зовлон амсах тохиолдол байдаг. Харин Паулын хувьд түүний өгүүлсэн зовлон тэрээр амьдралын дуудлагадаа дуулгавартай байсны үр дүн хэмээсэн. Тэр өөрийн нөхцөл байдлыг удирдаж, өөрчлөх гэж хичээгээгүй юм. 

Амьдрал дахь зовлон шаналал таны хийсэн зүйлсийн үр дүн байх шаардлагагүй. Заримдаа эцэг эхчүүд хүүхдүүд нь тэрслүү нэгэн болоход эцэг, эхчүүд хүүхдүүдээ муу хүмүүжүүлснээс болсон гэж бодох вий хэмээн санаа нь зовдог. Гэсэн хэдий ч хүүхдүүд өсөж томроод өөрсдөө шийдвэр гаргадаг. Хэрэв нөхцөл байдал таны хяналтаас гарсан бол тайвшралын Бурхан зүрхэнд тань амар тайвныг өгнө. Хэрэв та өөрийн нөхцөл байдлын шалтгаан байсан бол буруу үйлдлээ засаж, асуудал дундаа нигүүлслийн Эцэгийг олж мэдээрэй. 

Бурхан таныг бүх асуудлаас тань чөлөөлөхгүй ч Тэр үргэлж танд тайтгарлыг өгөх болно. Бид асуудлаас тэр даруй чөлөөлөгдөхгүй ч толгой өөд алхаж чадна. 

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Do Not Worry

Есүс шавь нартаа " та нар энэ дэлхийд байхдаа зовлонтой байх болно. Гэхдээ зоригтой бай! Би дэлхийг ялан дийлсэн юм" хэмээн хэлж байсныг санацгаая. Үнэндээ, Бурханы хүүхдүүд болсон бид зовлон зүдүүр, асуудал, бэрхшээлээс чөлөөлөгдсөн юм. Бид ялагчийн амьдралаар амьдрах учиртай, гэхдээ энэ нь Паулын бидэнд заасанчлан уй гашууг даван туулахыг зогсоож чадахгүй. Бид сорилтод хэрхэн хариу үзүүлж байгаа нь бидний номлодог зүйлсээс ч илүү хүчтэй байдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Жерард Карденасд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.centrocristiano.org