Дахин амилсан баярын дараа дахин тохируулах: Пасторуудад зориулсан YouVersion -ы амралтын ТөлөвлөгөөЗагвар
Бичээст өөрийгөө угаах боломжийг олгох замаар бодол санаагаа дахин тохируулах, шинэчлэхэд тань туслахын тулд бид энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан. Илүү үр дүнтэй байхыг хүсвэл чимээгүй газар очоод чихэвчээ зүүгээд нүдээ анин сонсохыг танд зөвлөж байна. Тоглуулах товчийг дараад сонсож эхлээрэй.
Тусгал.
Өнгөрсөн хэдэн өдрийн талаар эргүүлэн бодно уу.
Чуулганаар тань дамжуулан Бурханы хийж буй зүйлсийг өөртөө сануул.
Есүс Өөрийнхөө эргэн тойронд цуглуулсан зарим хүмүүсийн царайг эргэн санахыг хичээ.
Одоо, төсөөллөө бага зэрэг ирээдүй рүү тусга.
Ирэх он жилүүдэд Ариун Сүнс тэдний амьдралыг өөрчлөөсэй гэж хүсэх зарим арга замуудынхаа талаар бод.
Тэдний араас дагах үеийн талаар, тэдний өөрчлөлтийн улмаас одоо амьдрал нь өөрчлөгдөх хүмүүсийн талаар бодогтун.
Одоо амралтын өдрүүд өнгөрсөн болохоор түр зогсох, тусган харахад зориулан хэдэн хором зарцуул.
Хурдаа сааруул.
Уртаар амьсгал ав тэгээд амьсгалаа хураа.
Одоо—удаанаар, бага багаар—тэр урт амьсгалаа гарга.
Эзэн сайн гэдгийг амсацгаа, үзэцгээ.
Алдар, хүндэтгэл, хүчийг Та авах нь зохистой.
Бэлэн болсон үедээ, залбирахад зориулан цаг гарга:
Баярлалаа Ааваа.
Өөрийн Хүүг бидэнд бэлэг болгон өгсөн Танд баярлалаа.
Бидэнд зориулан Тайвшруулагчийг илгээсэн Танд баярлалаа.
Таны нигүүлсэл ба өршөөлийн төлөө Танд талархъя.
Гэр бүлдээ биднийг урьсны тань төлөө Танд талархъя.
Биднийг хэлбэржүүлж мөн бидэн дээр Ариун Сүнсээ асган цутгасны тань төлөө Танд талархъя.
Таны хайрыг энэ дэлхийтэй хуваалцуулахаар—биднийг—намайг сонгож авсны тань төлөө Танд талархъя.
Таны Хүү Есүсийн үнэ цэнтэй Нэрээр залбирлаа,
Aмен
Энэ төлөвлөгөөний тухай
Есүсийн дaхин амилалтыг тэмдэглэх Ням гарагт чуулганд хамрагдсан хүмүүсийн тоо огцом ихсэх нь, Дахин амилсан баярын амралтын өдрүүд чуулганы удирдагчдын хувьд жилийн хамгийн шагнахуйц — мөн хамгийн хүнд хэцүү үе байх нь хэвийн зүйл аж. Бид энэ YouVersion амралтын аудио төлөвлөгөөг Бурханы хийсэн бүхнийг тэмдэглэхэд, бэлтгэл болон гүйцэтгэлд зориулан хийсэн бүхий л ажлаасаа амрах мөн ирэх үйлчлэлдээ дахин тохируулахад нь чуулганы ажилчдад туслахын тулд бэлтгэсэн болно.
More