Лук ба Үйлс номоор хийх аялалЗагвар
Есүс шавь нарынхаа дундаас арван хоёр хүнийг удирдагч болгон томилсон нь санаандгүй хэрэг биш юм. Энэ тоогоор Израилын арван хоёр овгийг аварч, шинэчилж байгааг бэлгэддэг. Гэвч эхэндээ шинэ Израил нэг их дээрдсэн юмгүй харагдана. Боловсролтой, боловсролгүй, баян, ядуу гээд зүсэн зүйлийн хүмүүсийг Есүс цуглуулсан байв. Тэр хүмүүс дунд улсыг нь эзлэн түрэмгийлж буй Ромчуудад хүчин зүтгэдэг татвар хураагч, Ромын эзлэн түрэмгийллийг эсэргүүцэн босогч хүртэл байлаа. Гадуурхагдсан, дорд нэгнийг хайрлах Бурханы хайр санаанд оромгүй хүмүүсийг нэгтгэдэг. Бие биенээ үзэж чаддаггүй дайснууд Есүсийг дагахын тулд бүхнээ хаяж, эвлэрэн, эв нэгдэлтэй байхаар шинэ хэв журмыг мөрдөнө.
Есүсийн урвуу Хаанчлалын сургаал нь энэхүү шинэ хэв журмын тухай гэдгийг Лук харуулсан. Ядуус ерөөлтэй еэ учир нь Тэнгэрийн Хаанчлал тэднийх, гашуудагсад хэзээ нэг өдөр баярлан инээх болно гэж Тэр хэлсэн. Дэлхийн энэхүү шинэ хэв журам нь дагалдагчдыг дайснаа хайрла, өөртөө дургүй хүнд гайхмаар өгөөмөр бай, энэрэнгүй байж, уучил гэсэн. Амьдралын энэхүү радикал хэв маягийн тухай Есүс яриад зогсохгүй ярьсан шигээ амьдарч, Өөрийнхөө амийг золиос болгон байж дайснаа хайрласан.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд оролцогчдод Есүсд ойртох мөн Лукийн гайхалтай уран зохиолын хэв маяг, сэтгэхүйн урсгалд нэвтрэхэд тусална.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд бид Библи Проектод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://bibleproject.com/