Лук ба Үйлс номоор хийх аялалЗагвар
Сүмийн ахлагчид Ромын захирагч Понти Пилатийн зөвшөөрөлгүйгээр Есүсийг цаазлах боломжгүй тул Түүнийг Ромын эзэн хааны эсрэг бослого үймээн дэгдээгч эсэргүү Хаан гэж гүтгэв. Пилат Түүнээс "Та иудейчүүдийн Хаан юм уу" гэж асуухад Тэр "Та ч хэлж байна" гэлээ. Пилат Түүнийг гэм буруугүй, үхэх ял авах хэрэг хийгээгүйг мэдэж байсан ч шашны удирдагчид Түүнийг аюултай гэж зүтгэсээр байв. Пилат Есүсийг Херод руу илгээтэл Тэр шархдаж, цусанд будагдан эргэж ирэв. Үүний дараа аймшигтай тохиролцоо хийж Бараб гэгч Ромын эсрэг босогчыг Есүсийн оронд суллахаар болов. Гэмгүй нэгнээр гэмтнийг золив.
Есүсийг хоёр дээрэмчний хамтаар цовдлохоор авч явлаа. Түүнийг олны өмнө үзмэр мэт болгож хүмүүс шавга хаян хувцсыг нь хуваан авч, "Сонгогдсон Нэгэн мөн юм бол Өөрийгөө авраг" гэж тохуурхав. Гэвч Есүс эцсээ хүртэл дайснаа хайрлаж, Өөрийг нь хөнөөж буй хүмүүсийг уучлаач гэж гуйн, дэргэд нь цовдлуулаад үхэж буй дээрэмчинд "Өнөөдөр чи надтай хамт Диваажинд байх болно" хэмээн найдвар өгсөн.
Тэнгэр гэнэт харанхуйлж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон цууран, Есүс эцсийн амьсгалаараа Бурханд хандан “Таны гарт Би сүнсээ даатгая” хэмээн хашхирлаа. Үүнийг харсан Ромын зуутын дарга "Энэ үнэхээр гэмгүй хүн байжээ" гэв.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд оролцогчдод Есүсд ойртох мөн Лукийн гайхалтай уран зохиолын хэв маяг, сэтгэхүйн урсгалд нэвтрэхэд тусална.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд бид Библи Проектод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://bibleproject.com/