тэргүүн байрыг бурханд өгЗагвар
“Бурхан танд зүрх сэтгэлийнхээ тэргүүн байрыг өгсөн”
Бурхан таныг хэзээ ч гэм нүгэл үйлдэж байгаагүй мэтээр хардаг гэж хэн нэгэн хэлбэл та юу гэж бодох вэ? Үнэн хэрэгтээ, загалмай дээрх Есүсийн гүйцээсэн чөлөөлөлтийн улмаас Бурхан таныг гэм зэмгүй гэж хардаг. Христэд итгэгдэг бид уучлагдсан, ариусгагдсан, чөлөөлөгдсөн!
Та бол ариун хүн: Христийн дотор онцгой зөвт байр суурийг хуваалцдаг нэгэн. Бурханы нүдэнд та төгс, ариун, ял зэмгүй нэгэн. Тэр таныг өөрийнх нь хүүхэд, Түүний баялгийн өв залгамжлагч, анд нөхөр гэж дууддаг.
“Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.” 1Петр 2:9
Үнэндээ, Бурхан бидэнд яаж ханддагийг ухаарах ойлголт бид Бурханыг хэрхэн хардгаас эхэлдэг. Бурхан биднийг алсаас ажиглаж, шийтгэхийн тулд алдаа гаргахыг минь хүлээн суудаг нэгэн биш ээ. Үнэн гэвэл энэ.
Доорх эшлэлд юу өгүүлснийг тогтож бодоорой:
“Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө. Тэд цусаар биш, махбодын хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төржээ.” Иохан 1:12-13
Бурхан бидний хүн бүрийг хайртай хүүхдээ хэмээн боддог. Тэр бол үл төгсөх энэрлээр үр хүүхдээ булдаг хайрын Эцэг. Соломоны Дуун номын зарим эшлэлд биднийг хайрласан Бурханы хайр ямар хүчтэйг болохыг эхнэр нөхрийн янаг дотно хайртай зүйрлэн өгүүлсэн нь бий. Өөрийг нь хайдаг хүнд Бурхан шагнагч нь болдог гэж Еврей 11:6-д өгүүлжээ.
Бид өөрсдийгөө үнэлж хардгаас тэс өөр өнцгөөс Бурхан бидний хүн нэг бүрийг хардаг. Бурхан биднийг хэрхэн боддогийг ухаарах ойлголт авралыг хүлээн авах мөчид бидний дотор эхлүүлэх Христийн үйлсэд үндэслэн эхэлдэг.
“Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна!” 2 Коринт 5:17
“Нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө Тэрээр нүгэл болгосны учир Түүний дотор бид Бурханы зөвт байдал болох юм.” 2 Коринт 5:21
Бурханы тэнгэрлэг бүтээл бол шинэ бүтээл; сүнс болон дотоод хүн маань бүрэн өөрчлөгддөг. Тэр биднийг бүрэн дүүрэн уучилж мөн өнгөрсөн ба ирээдүйн гэм нүглээс цэвэрлэдэг.
“...Өрнө нь дорноос хол байдаг адил Гэмт үйлдлийг (нүгэл) маань биднээс Тэрээр тийн холдуулсан.” Дуулал 103:12
Бид Есүсийн загалмай дээрх үйлс, зөв шударгын улмаас, буруутгагдах гэмгүй Бурханы өмнө очдог Бурханы ард түмэн билээ. Үнэхээр Бурхан зүрх сэтгэлийнхээ тэргүүн байрыг бидэнд өгсөн!
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханд тэргүүн байрыг өгөх нь нэг удаагийн үйлдэл биш ... харин Христитгэлт хүн бүр амьдралынхаа турш хийх үйл явц юм. Та шинэхэн итгэгч эсвэл Христийн “хашир дагалдагчийн” аль нь ч бай, эл төлөвлөгөө ойлгож, хэрэгжүүлэхэд хялбар, Христэд итгэсэн ялгуусан амьдралаар амьдрахад тань үр өгөөжтэй байх болно. Давид Ж.Свандтын “Out of this World; A Christian’s Guide to Growth and Purpose” номоос авав.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding