Хүчтэй, урамтай амьдрахуй!Загвар
“Та ердөө ч ганцаараа биш”
Амьдралд аз жаргал, зовлон бэрхшээл сүлэлдэн, баяр хөөр, бартаа саад, эргэлзээ ээлжлэн байдаг. Амьдрал бол зөвхөн ноён оргил өөд мацах аялал биш, харин уулс ба хөндийгөөр аялах урт удаан аялал юм. Хүн бүр, Христэд итгэгч ба үл итгэгч бүгд амьдралын нухчааг туулдаг.
Харин христэд итгэгч бид хөндий харгуйг хэзээ ч ганцаараа туулахгүй гэж Бурхан амласан. Биднийг урамшуулах Түүний үг:
“Тууштай бөгөөд зоригтой бай! Чамтай хамт явдаг Нэгэн бол Бурхан ЭЗЭН чинь юм. Тэр чамайг орхихгүй мөн чамайг хаяхгүй учраас тэднээс бүү айж эмээ, бүү балмагдан цоч!” Дэд Хууль 31:6
Үнэн хэрэгтээ, зовлон бэрхшээлтэй эсвэл амжилт бүтээлтэй аль ч үед Бурханы оршихуй бидэнд хэрэгтэй. Бурхан бидэнтэй хамт байдгийг мэддэг бид амьдралд учрах саад бэрхшээл бүрийг цөхрөөж шантраах зүйл гэж хардаггүй, харин ч амжилт өөд хөтлөх шат хэмээн үздэг.
Бидэнтэй уулзаж чадахааргүй хэт өндөр уул, хэт гүн нүх гэж Бурханд үгүй билээ. Бидний нөхцөл байдлаас үл хамааран, Бурхан итгэмжит, үргэлж бидэнтэй хамт оршдог!
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Та ердөө ч ганцаараа биш. Та Христитгэлт болоод нэг өдөр болсон эсвэл гучин жил болсноос үл хамаарч, эл үнэн амьдралыг тань өөрчлөх болно. Уншлагын эл төлөвлөгөөгөөр та Бурханы тусламжийн үр шимийг хэрхэн хүртэх тухай сурна. Давид Ж.Свандтын “Out of this World; A Christian’s Guide to Growth and Purpose” номоос авав.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding