Оюун бодлын дайнд ялахуйЗагвар

Winning the War in Your Mind

7-с 6 дахь өдөр

Паулыг харцгаая л даа. Тэр шоронд хоригдож байсан. Гэхдээ гэмт хэрэг хийсэн учраас биш Есүсийн талаар ярьснаас болж хоригдсон. Тэр цаазлуулахдаа тулаад байсан. Энэ талаар найз Филипптээ бичсэн байдаг. "Эзэн дотор үргэлж баярла" (Филиппой 4:4 АБ2013). Тэр сонсохгүй байж магад хэмээн яг ээж хүн шиг дахин давтаад "Би дахин хэлнэ. Баярлагтун!” гэсэн.

Энэ нь кофены аяган дээр бичихэд тохирох их хөөрхөн үсгийн хэвтэй гайхалтай эшлэл байлаа. "Эзэн дотор үргэлж баярла!". Мөн хөргөгчний соронз дээр бичихэд хүртэл тохирно. Мэндчилгээний карт дээр ч яагаад байж болохгүй гэж. Мэдээж найз нартаа хэлэхэд таныг сүнслэг харагдуулна. "Эзэн дотор үргэлж баярла!" гээд л”

Бүтэн утгаар нь харваас: Хүмүүс надад энэ эшлэлийг хэлэхэд би дуртай байдаггүй.

Хэрэв хэцүү нөхцөл байдлын дунд байх үед минь, хасах 39 градусын хүйтэнд гадаа дугуй хагарчихсан байхад ч юм уу, эсвэл шүдээ авахуулах хэрэгтэй гэдгээ сая мэдсэний дараа ч юм уу, эсвэл хүүхэд өвсөн байсан бол, "Крейг, чи Эзэн дотор үргэлж баярлах хэрэгтэй!"

Үнэндээ миний дургүй байгаагийн нэг гол шалтгаан бол надад ингэж хэлэх тухайн хүний талаар гайхаад байгаа юм. Та Эзэн дотор үргэлж баяртай байж чадах уу? Үнэхээр үү? Та магадгүй Паулын талаар гайхаж байгаа байх. Тэр шоронд байхдаа хүмүүст Эзэн дотор баярла гэж хэлж байсан болохоор тэр!

Гэхдээ тэр шоронд байхдаа Эзэн дотор баярлаж чадсан гэж үү? Тийм ээ, тэр чадсан.

Паул түүний хамтрагч Силастай хамт байсан.

Та тэднийг төсөөл дөө? Шоронд хүйтэн шалан дээр хөсөр хаягдсан, шархандаа баригдсан, магадгүй хамар нь мурийсан, хэдэн хавирга нь хугарсан байдалтай. Ямар ч эмч, сувилагч, анхан шатны тусламж авах хэрэгсэл, өвчин намдаагч эм байхгүй нөхцөл байдалд байсан.

Та ийм байдалд байж үзсэн үү? Магадгүй таны хайртай дотнын хүн хорт хавдар туссан, эсвэл хүүхэд тань хар тамхинд орсон, эсвэл хань ижил тань таныг хуурч байгааг мэдсэн бол та цөхрөнгөө барах байсан байх. Иймэрхүү хүнд хэцүү нөхцөлд, та юу хийх бол?

Паул Силас хоёр юу хийсэн бэ? Тэд Бурханыг магтсан.

Паул шоронд юу хийж байсан бэ? Үргэлж баярласан.

Нэгдүгээрт, Тэд Бурханыг хэн гэдгийн улмаас магтаж байсан болохоос юу хийснийх нь төлөө биш юм. Тэд шоронд нил цус нөж болсон байсан. Хэрэв та тэднээс "Та юунд Бурханыг магтаад байгаа юм бэ? гэж асуувал, тэд "юу"-наас болж гэдгээ хэлж чадахгүй байх гэж би бодож байна. Мөн тэдэнд тийм сайн зүйл тохиолдоогүй ч гэлээ, тэдний Бурхан үргэлж сайн хэвээрээ л байна. Тэд Бурханыг ямар нэг зүйлийн төлөө магтаагүй. Харин тэд Бурханыг хэн гэдгийг мэдсэн учраас магтсан. Та ч бас тэгж чадна.

Магадгүй таны нөхцөл байдал муу байж болох ч, Бурхан бол үргэлж сайн юм. Тэрээр тантай ойр байн, амлалтууд нь үнэн бөгөөд баттай, хайр нь хязгааргүй, нигүүлсэл нь гайхамшигтай, Түүний цаг хугацаа ч үргэлжид төгс байдаг билээ. Танд тохиолдож байгаа зүйлс танд таалагдахгүй байж болох ч, Та Бурханыг хэн болохынх нь хувьд магтан алдаршуулж чадна.

Хоёрдугаарт, тэд ерөөгдөхөөсөө ч өмнө Бурханыг магтаж байсан. Ихэнхдээ бид хүссэн зүйлсээ авахаас нааш Бурханыг магтдаггүй. Энэ талаар бодоод үзээрэй. Энэ нь эрхийн балай хүүхэд шиг санагдахгүй байна гэж үү? Хүссэн зүйлээ авах хүртэл би талархахгүй. Хамгийн чухал нь бид сайныг хүртэхээс илүү Бурхан сайныг хүртэх нь зохистой юм. Паул Силас хоёрын залбиралд Бурхан хариулж, нөхцөл байдал нь өөрчлөгдөхөөс ч өмнө тэд Бурханыг магтан алдаршуулж байсан. Би ийм л хүн болохыг хүсэж байна.

Гуравдугаарт, тэд эхлээд Бурханыг магтаж байсан бөгөөд дараа нь Тэрээр тэдэнд Өөрийгөө харуулсан. Шөнө дунд Паул Силас хоёр Бурханыг магтаж байх үед гэнэт нүргээн гарсан! Бурхан тэдэнд үзэгдсэн.

Тэгтэл гэнэт шоронгийн суурийг доргиосон хүчтэй газар хөдлөлт болж, тэр даруй бүх хаалганууд нээгдэн, хүн бүрийн гав дөнгө нь мултарч унажээ! Үйлс 16:26 АБ2013

Тэд Өөрийгөө харуулсных нь төлөө Бурханыг магтан алдаршуулаагүй. Харин Бурханыг магтаж байсан учраас Бурхан тэдэнд Өөрийгөө илчилсэн юм.

Бид Түүнийг магтах үед Тэр бидэнд үзэгдэх болно. Тэрээр үзэгдэх үед бидний бодол өөрчлөгдөнө. Хэрвээ бодол маань өөрчлөгдвөл, бидний амьдрал өөрчлөгдөнө.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Winning the War in Your Mind

Амьдралын тулаануудын ихэнх нь оюун бодолд өрнөж ялж эсвэл ялагдаж байдаг. Тэгвэл бид эдгээр тулаанд хэрхэн илүү ялалт байгуулж эхлэх вэ? Энэхүү 7 өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳ нь Life.Church чуулганы Пастор Крейг Грошелийн бичсэн номоос сэдэвлэгдсэн бөгөөд бид Бурханы үнэнийг байлдааны төлөвлөгөө болгон ашиглах замаар хор хөнөөлт бодлуудтайгаа хэрхэн тэмцэх, хяналтаас хэтэрсэн бодлоо хэрхэн ялан дийлэх, өөрсдийн оюун бодолд өрнөж буй дайнд хэрхэн ялж эхлэх талаар суралцах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пастор Крейг Грошел ба Life.Church-ийн хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.craiggroeschel.com