Чухал зүйлд орон зай гаргацгаая: Лентийн 5 сүнслэг дадлуудЗагвар

Make Space for What Matters: 5 Spiritual Habits for Lent

7-с 5 дахь өдөр

Сүнслэг дадлууд: Амгалан байдал

Та ганцаараа толгод дээр зогсож байна гэж төсөөлөөд үз дээ. Таны дээгүүр шувууд баяр жаргалтай нь араггүй жиргэж байхад хажуугаар чинь горхи урсах нь сонсогдоно. Зөөлөн сэвшээ салхи сэвэлзэж байхад нар элч нүүрэнд чинь тусна. Бүх зүйл тайван, нам гүм мэт харагдаж байгаа ч амжилгүй орхисон ажлууд, шийдэж чадахгүй асуудлууд, засаж чадаагүй эвдэрсэн зүйлсийн жагсаалт таны оюун ухаанд өөд уруугүй уралдаж байна. Хэдийгээр та тайван газар байгаа ч гэсэн санаа бодлын чимээ таныг эргэн тойронд болж буй үйл явдлаас таашаал авахад саад болж байна.

Би яаж түр зогсоож, чимээг нь дарж, тайван байж чадах вэ?

Амар амгалангаар дамжуулан бид Бурхан бидний дотор болон эргэн тойронд юу хийж байгааг анхаарч сурдаг. Гэхдээ чимээгүй байдал нь идэвхтэй болон идэвхгүй байдалтай. Энэ нь бидний доторх чимээ шуугианыг Түүнд өгөх хүртэл бидний алсын харааг дахин төвлөрүүлж, бидний чихийг Түүний дуу хоолойд төвлөрүүлэхийг Бурханд зөвшөөрөх явдал юм. Бидний санаа зоволт, түгшүүр, бэрхшээлийг Бурханд өгөхийн зэрэгцээ оюун санаагаа Түүнд дахин төвлөрүүлэх боломж олгох хэрэгтэй.

Бид энэхүү сүнслэг хэвшлийг дадлагажуулснаар Бурхан бидний амьдралд аль хэдийн юу хийж байсныг анзаарч эхэлдэг учраас бидний амьдралд ажиллаж байгаа Түүний хүч чадлаар Бурханыг алдаршуулахад илүү бэлтгэлтэй болдог.

Хэрэгжүүлэх алхам: Энэ долоо хоногт хэдэн цаг завсарлага авч, санаа зовж буй бүх зүйлээ Бурханд өгөх дасгал хий. Хэрэв та үүнийг хэсэг хугацаанд дахин давтан хийх шаардлагатай байсан ч зүгээр шүү. Энэ цагийг ашиглан зүрх сэтгэлийнхээ чимээ шуугианыг намжааж, Бурханы дуу хоолойг сонсох орон зайг бий болгож хэвшээрэй.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Make Space for What Matters: 5 Spiritual Habits for Lent

Лент: Тунгаан бодох, гэмших 40 хоног. Энэ үнэхээр сайхан санаа, гэвч яг үнэндээ Лентийн бэлтгэл үе ямар байдаг вэ? Энэ 7 хоногт Амилалтын ням гарагт болон түүний дараа зүрх сэтгэлээ бэлтгэхэд тань туслах Лентийн үеэр эхэлж болох таван сүнслэг дадлыг олж мэдээрэй.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

Холбоотой төлөвлөгөө унших