Та бол ХайрлагдсанЗагвар

You Are Loved

4-с 4 дахь өдөр

Бурханыг Болон Бусдыг Хайрлахаар Дуудагдсан

Хайр нь хоёр нүүргүй байг. Муу муухайг жигш, сайнаас зуурч ав. (Ром 12:9)

Есүс Хуучин Гэрээний олон хуулийг Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрла гэсэн агуу зарлигууд болон хөршөө өөрийн адил хайрла гэсэн зарлигаар нэгтгэн дүгнэсэн (Матай 22:37-40). Энэ хэсэг дэх “хөрш“ гэдэг үг нь зөвхөн тантай газар нутгийн хил залгаа хүнээр хязгаарлагдахгүй. Мөн өөрийгөө хайрлах амархан шүү дээ. Учир нь бид алдаа дутагдлаа амархан өнгөрүүлж, бусад хийж буй сайн зүйлдээ анхаарлаа төвлөрүүлдэг бол бусдыг хайрлах нь харьцангуй хэцүү байдаг.

Хэрэв бид Бурханы хайр болон авралын сайн мэдээн дэх гайхалтай сайн мэдээг чин сэтгэлээсээ ойлговол түүнийг бид чадах бүхнээрээ бусдад хуваалцахыг зорино. Өнөөдрийн бичвэр нь бид бусдад хайр, өршөөл, нигүүлслийг хэрхэн харуулах жишээнүүдийг харуулсан олон тушаалаар дүүрэн байх болно. Өнөөдөр бусадтай харилцаанд ороход эдгээр тушаалуудын алийг нь хэрэгжүүлэхийг Бурхан таныг уриалж байна вэ?

Шалтаг тоочиж эхлэхээсээ өмнө Есүс биднийг хайрлахын тулд үхэл хүртэл бүр загалмай дээрх үхэл хүртэл явсан гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Бурхан Христэд итгэгч хүн бүрийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил бол хэмээн дууддаг гэдгийг бүү мартаарай (Ром 12:1)! Бусдыг хайрлах нь амархан биш байж болох ч Бурхан яг л үүнийг биднээс хүсдэг. Бусдын төлөө залбирч эхэл, дараа нь Бурхан уур хилэнг чинь намжааж, шалтаг тоочилгүй давахад тань тусалж, Христийн хайрыг харуулж хуваалцах хаалгыг нээх болно.

Бидний хайрын Бурханаас бусдыг хайрлахад минь туслаач гэж гуйн залбираарай.


Энэхүү төлөвлөгөө нь танд урам зориг өгсөн гэж найдаж байна. Дуэйн Лойнс зэрэг зохиолчдын судалгааны талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Библийн бусад эх сурвалж хэсгээс мэдээлэл авна уу Words of Hope .

Бичээс

Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

You Are Loved

Бурхан танд хайртай. Та хэн ч байсан, та амьдралынхаа аль ч үед байсан, Бурхан танд хайртай! Бид энэ сард, хайрын баярыг тэмдэглэх үедээ Бурханы таныг хайрлах хайр бусад хайраас илүү агуу гэдгийг мартуузай. Энэхүү дөрвөн өдрийн төлөвлөгөөгөөр өөрийгөө Бурханы хайранд умбуулаарай.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Найдварын Үгсэд баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.woh.org/youversion

Холбоотой төлөвлөгөө унших