Бурханы удирдамжийн төлөө залбирах ньЗагвар

Praying for God’s Direction

3-с 2 дахь өдөр

Түүнийг хаашаа ч удирдсан Түүнийг дагадаг зүрх сэтгэлийг бэлдэхийн төлөө Бурханаас гуйн залбирцгаая. Бид Түүний удирдамжийг гуйхад Бурхан биднээс дуулгавартай байдлыг хүсдэг. Бид ихэвчлэн замаасаа гаждаг, тиймээс биднийг уучилж, Түүний бидэнд бэлдсэн зүйл рүү хөтлөөч хэмээн Түүнээс гуйгаарай.

Ааваа, надад зориулж сонгосон замыг Та мэдэж байгаа. Надад зориулж босгосон зорилтуудыг биелүүлэхийн тулд намайг хаашаа явах ёстойг минь Та мэдэж байгаа. Явах хэрэгтэй замыг минь, хувь заяаны амьдралаар явах үед хийх хэрэгтэй шийдвэрүүдийг Та мэдэж байгаа.

Хэдийгээр энэ бүгд Таны талаар гэдгийг мэдсээр байж, би өөрийнхөө замыг сонгож, өөрийн мэргэн ухааныг Таныхаас илүүд үзсэн хэвээр л байна. Энэ нь Таны надад зориулсан миний бүх бололцоог хязгаарлаж байгаа ба энэ богино ухааныг минь уучлаач.

Би Таныг дагаж чадалгүй, өөрийн замыг сонгосон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Өө Эзэн минь, алхам тутамд Таны удирдамж чиглүүлгийг үнэнээр эрэлхийлэхээс илүүтэйгээр Таниас илүү гэж бодоход хүргэсэн бардам байдлыг уучлаарай. Эзэн минь, сонсож дуулгавартай байхыг надад зааж өгөөч. Есүсийн нэрээр амен.

Зөв замаас таныг гажуудуулсан ямар шийдвэрийг та сүүлийн үед гаргасан бэ? Итгэмжит байдал дотор ямар алхмыг та хийж чадах вэ?

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Praying for God’s Direction

Амьдрал заримдаа төвөгтэй байдаг. Зөв шийдвэр аль нь вэ гэдгийг мэдэх, эсвэл дагаж явах зөв зам хаашаа вэ гэдгийг мэдэхэд хэцүү байх үе бий. Хэрэв бид зөвхөн өөрсдийн мэргэн ухаанд найдвал, бид зарим нэг буруу сонголт руу хөтлөгдөг. Харин Бурхан биднийг ганцааранг маань үлдээдэггүй. Тэр биднийг удирдаж, чиглүүлэхийг хүсдэг. Бурханы удирдамжийг хүсч залбирахдаа та шилдэг борлуулаттай номын зохиолч Тони Эванстай нэгдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Урбан Алтернатив (Тони Эванс)-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://tonyevans.org/