Дутагдаж буй амар тайванЗагвар

Missing Peace

7-с 4 дахь өдөр

Амар тайван хүлээх нь

Өчигдөр бид Бурханы амлалтаас амар амгаланг олох талаар ярилцсан ч Бурханыг хүлээх явц бүр ч илүү хэцүү. Бид бүгдэд л Бурхан өөрт тань биш харин бусад бүх хүнд харагдаад байгаа мэт санагдах тийм үе байдаг. Магадгүй танд одоохондоо мөрөөдлийн ажил байхгүй байж болох юм. Магадгүй та гэрлэхийг хүсэж байгаа ч таны байдал тийм биш харагдаж байж болох юм. Эсвэл магадгүй та хүүхэд хүсэн хүлээж ядаж байхад өдөр бүр жирэмсний суртачилгаа гараад байдаг байж болох юм.

Та юу ч хүлээж байсан бай, Бурхан таныг мартаагүй гэдгийг мэдээрэй. Тэр тантай хамт хүлээж байгаа. Үнэндээ, Адвент ба Христ мэндэлсэн баярын үе нь Энхийн Жонон ертөнцөд ирж, бүх хүн төрөлхтнийг нүглээс аврахыг хүлээж буй хүлээлт дээр суурилдаг. 

Тэр хүлээлт хэр удаан байсныг та төсөөлж байна уу? Исаиа 9:6-д Есүсийн тухай эш үзүүллэг бичигдсэнээс Есүсийн мэндлэх хүртэл ойролцоогоор 750 жил өнгөрчээ. Олон зууны турш хүмүүс Бурханы амлалт хэдийд (эсвэл) биелэх эсэх нь тодорхойгүй боловч хүлээсээр ирсэн. Дараа нь Тэрээр Өөрийн Хүү Есүсийг илгээв!

Харин одоо? Бид амар амгалангийнхаа биелэлтийг хүлээх шаардлагагүй болсон. Хэдийгээр тэгсэн ч бид Түүний хоёр дахь ирэлтийг хүлээж, бидний Бурханы буруу бүхнийг зөв болгох өдрийг тэсэн ядан хүлээж байна. 

Тиймээс бидний сөнөж буй ертөнцөд бид хүлээлтийн цаг үетэй тулгардаг. Гэхдээ л бидний хүлээлт дэмий хоосон биш гэдгийг бид мэднэ. Бид хүсэн хүлээсэн зүйлээ биелүүлэхийн тулд урагшилдаг ч, бид хүлээх явцдаа бид хэнийг биширэн хүндэтгээд байгаагаа ухаардаг. 

 Өөрөөсөө асуу: Би Бурханыг таньж мэдэхээс илүүгээр хүссэн зүйлээ авахын төлөө санаа зовж байна уу? 

Хэцүү асуулт боловч бидний хувьд хэнийг эсвэл юуг шүтээд байгааг илчилдэг учраас асуух нь зүйтэй юм. 

Энд нэг зүйлийг хэлэхэд: Түүний цаг хугацааг ойлгохгүй байгаа үедээ урам хугарч, Бурхан уруу хашхирч болох юм л даа. Үнэндээ Тэр үүнийг ойлгодог. Гэхдээ бидний хүлээх цаг үе бол зөвхөн бидний хүсэн хүлээсэн зүйлээ олж авахад гол нь биш. Энэ нь Бурханд итгэл, найдвараа тавих тухай л юм шүү дээ. 

Тиймээс та хүлээлтийн цаг үеэ өөрчилж болно. Хүлээхэд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд Бурхан гэж хэн бэ, Түүний аль хэдийн хийсэн бүхнийг болон Түүний зан чанарын талаар үнэн гэж юу болох талаар санан бодол санаагаа төвлөрүүлээрэй. 

Хэрэв та хүлээж байх зуураа амар амгаланг олох гэж хичээж байгаа бол үүнийг мэдэж аваарай: 

Хүний алхмууд Эзэнээр тогтоогддог бөгөөд түүний замд Тэр баярладаг. Тэрээр бүдрэвч газар хөсөр унахгүй. Учир нь Эзэн Өөрийн гараар түүнийг түшдэг. Дуулал 37:23-24 АБ2004

Бурхан таны түүхийг чиглүүлж байгаа бөгөөд таны бүх жижигхэн зүйл ч Түүнд чухал байдаг. Хэцүү цаг үед Тэр таныг тэвэрдэг. Мөн Тэрээр танд баярладаг. 

Хүлээлтийн явцад яарах хэрэггүй. Харин үүний оронд түр саатан, Бурхан танд юу зааж байгааг олж мэдэхэд цаг гарган Түүний амар амгаланг ол. Тиймээс өнөөдөр хүлээх зуураа эдгээр асуултын талаар тунгаан бодоорой: 

  • Бурхан минь, энэ хүлээлтээр Та надад юуг харуулахыг хүсэж байна вэ? 
  • Энэ хүлээх хугацааг Таны алдар болон бусдын сайн сайхны төлөө би хэрхэн ашиглах вэ?
Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Missing Peace

Амьдрал зовлонтой байх үед амар тайвныг мэдрэх боломжтой юу? Богино хариулт: тийм ээ, гэхдээ бид өөрсдийнхөө хүчээр биш. Бидний цөхөрч хоцорсон жилийн дараа ч ихэнх маань халагласан хэвээр л байдаг. Пастор Крэйг Грошелийн цуврал мессежийг дагалдсан энэхүү 7 өдрийн Библийн төлөвлөгөөнд бид бүгдийн хүсэн хүлээж, бидэнд дутагдаж буй амар тайвныг хэрхэн олж болох талаар мэдэх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.life.church/

Холбоотой төлөвлөгөө унших