Төлөвлөгөөний мэдээлэл

Эцсийн сургаалиуд: Ариун долоо хоног уншлагын төлөвлөгөөЗагвар

The Final Lessons: A Holy Week Plan

10-с 3 дахь өдөр

"Бусдад үйлчил бас бусдыг хайрла" Би хэт цэвэрч хүн бөгөөд таваас доош насны гурван охидтой байх нь намайг өөрчилөгдөхөд хүргэсэн. Би зүгээр л энэ хэвээрээ байж чадахгүйд хүрсэн бөгөөд ихэнх өдрүүдэд энэ нь намайг галзууруулах шахдаг. "Замбараагүй байдлыг минь өршөөгөөрэй. Миний хүүхдүүд дурсамж цогцлуулж байна" гэсэн бичигтэй пайзыг би худалдан авсан. Би тэрхүү пайзыг ханандаа хадсан бөгөөд хажуугаар нь өдөрт 100 удаа өнгөрдөг, овоолсон Легог өнгөрөн явахдаа, хиртэй хувцаснууд, өдөрт хэдэнтээ сольж өмсөж тоглодог хувцаснууд, бохир аяга тавагнууд, хэдэн өдрийн өмнөөс л эвхэгдэхэд бэлэн угаасан алчуурнуудыг өнгөрөх үедээ би өөрөө өөртөө: "Дурсамжуудыг цогцлуул, Бэкки. Дурсамжуудыг цогцлуул." хэмээн шивнэдэг. Янзлах гэсээр би өөрийгөө сатааруулах боломжтой бөгөөд улмаар би хайрлахыг орхигдуулдаг. Есүсийн хамгийн ихээр хамтдаа цагийг өнгөрүүлсэн, бидний уншсанчлан Түүний хайрлан бас Өөрийнхөө хүмүүс хэмээн тооцсон тэдгээр хүмүүстэй хамт хооллох ширээнд өнөөдрийн уншлага биднийг авч ирэх болно. Иохан 13:1-17-г унш мөн Есүс Өөрийнхөө дагалдагчидад хэрхэн хандсаныг ажигла. Бурханы Хүү болох Есүс ба хүн төрөлхтөний Аврагч, Өөрийгөө даруу болгон, улмаар 12 муухай үнэртэй хөлнүүдийг угаасан. Гэсэн хэдий ч Тэрээр бохир заваан болон муухай үнэрийг огт тоогоогүй гэж би боддог. Тэрээр Өөрийнхөө хайрладаг тэдгээр хүмүүстэй өнгөрүүлэх цаг багасч буйг Тэрээр мэдсэн байсан бөгөөд энэ удаад үгээр заагаад ямар ч үр дүнд хүрэхгүй байсан учраас—Тэрээр энэхүү сургаалийг бусад сургаалиудаас ялгаруулах хэрэгтэй байсан. Тиймээс Тэрээр Өөрийгөө доош оруулан улмаар бохир заваан зүйлийг цэвэрлэсэн. Иохан 13:15-17-р эшлэлүүдийг дахин унш. Та ямар хүмүүст үйлчилдэг (эсвэл үйлчилэх хэрэгтэй байна) вэ? Хамт ажиллагсад уу эсвэл ажилтанууд тань уу? Хүүхдүүд тань уу? Цуг суудаг хүмүүс тань уу эсвэл эхнэр юмуу нөхөр тань уу? Найзууд уу? Хөршүүд үү? Зүйрлэн хэлбэл, таньд энэ долоо хоногт тэдний хөлийг угаах ямар арга зам байна вэ? Эсвэл магадгүй, хэн нэгний хөлийг та угаах хэрэгтэй бол, тэр хүн нь хэн байх бол? Одоо Иохан 13:34-35-р эшлэлүүдийг унш. Бие биедээ үйлчилэх замаар бид бие биеээ хайрладаг. Үнэндээ, хэрхэн бие биедээ үйлчилж байгаагаар маань бусад хүмүүс биднийг Христитгэлтнүүд болохыг маань мэдэх болно хэмээн Есүс хэлсэн байдаг. Бусад хүмүүс таныг Христитгэлтэн, Есүсийн дагалдагч хэмээн мэддэг үү? Олон нийтийн сүлжээгээр Христитгэлтнүүдийг төлөөлдөг олон хүмүүсийг харах нь надад үнэхээр зүрх шархлуулахуйц байдаг. Бид бусдад үйлчилэх бас бусдыг хайрлах үйлчилэлээ гээсэн. Христийг Түүний дүр төрхийн дагуу дагахгүй гэж тунхаглах тийм хүмүүсийг цутгахыг хичээхэд бид илүү ихээр санаа тавьдаг. Үүний оронд, бусдыг нийцүүлэхийн тулд хүчлэх бус, харин бид бусдад үйлчилэх бас бусдыг хайрлахаар дуудагдсан хүмүүс мөн. Бусдыг шүүхийнхээ оронд, бусдад үйлчилж бас тэднийг хайрлах нь бусад хүмүүс Христийг таньж мэдэх боломжийг хэрхэн өөрчилөх бол? Энэ дэлхийг өөрчилөх эсвэл дэлхийг аврах нь биднээс хамааралтай зүйл биш болохыг мэдэх нь ямар эрх чөлөөг олгох боломжтой гээч! Бусдад үйлчилэхээр бас бусдыг хайрлахаар өөрсдийгөө даруу болгох сонголтыг хийхээр л бид дуудагдсан хүмүүс.
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Final Lessons: A Holy Week Plan

Энэхүү Ариун долоо хоногт хурдаа сааруулан улмаар энэ дэлхий дээрх Христийн эцсийн мөчүүдээс хамтдаа суралцацгаая. Түүний бидэнд өгөхөөр цаг гаргасан тэр бэлгүүд эсвэл сургаалиудыг бид өдөр бүр хүлээн авах болно. Христэд...

More

Ариун баяруудад ажилладаг Бэкки Кайзерт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.sacredholidays.com-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна