Ялагч Эхнэрүүд: Гэрлэлтдээ хэрхэн Бурханы арга замаар ялах вэЗагвар
Хайраар удирдах замаар гэрлэлтдээ ялалт байгуулах нь
Гэрлэлтдээ хайраар удирдах нь ахин дахин илэрхийлэгдсэн хайрын үр жимсний гэрч нь болох боломжийг танд олгох болно. Гэсэн хэдий ч, хайраар удирдах нь боломжгүй мэт, үнэхээр хэцүү байх үе танд гарах болно. Танд хандан ханийн тань хэлсэн зүйл эсвэл хийсэн үйлдлээс болж таны хамгийн түрүүний хариу үйлдэл нь мэдэрч буйтайгаа адил түвшний өвдөлт ба зовлонг тэдэнд мэдрүүлэх байх үед ч хүртэл мэдрэх өвдөлт, зовлонгоо намдаахад та анхаарлаа төвлөрүүлэх болно.
Та тайвшралыг олж авахыг хүсэх ба тэдний хийсэнтэй адил зүйлийг та мөн тэдэнд хийх юм бол тайвшралыг олж авах болно гэдэгт оюун санаа тань таныг итгүүлэхийг хүсдэг. Дэлхийн гэрлэлтэд ийм төрлийн өшөө авалт эсвэл хариу хүртээх нь түгээмэл байдаг ба байдаг л зүйл учир нь Библийн дагуух зарчмууд мөрдөгдөөгүйгээс аж. Христ итгэлтүүдийн хамгийн шилдэг хариу үйлдэл нь хайраар удирдах байх ёстой.
Заримдаа, тэдний хийсэн буруу зүйлийнх нь төлөө ханийгаа буруутгах ба яллахыг хичээсэндээ биш харин ойлголцол ба нэгдмэл байдлыг хайх үүднээс тодорхой зан байдал эсвэл үйлдэлд анхаарлаа хандуулах шаардлагатай болдог. Буруугаа хүлээх замаар ойлголцлыг та олж авахыг хүсдэг нь тэднийг буруутгах ямар нэгэн зүйлтэй байх эсвэл дараа энэ талаар дурдахын тулд үүнийг байлгахыг хүссэндээ биш аж. Тэдний үйлдэл ба зан байдлын яагаад гэдгийг та эрж хайж буй бөгөөд тэгснээрээ гэрлэлтийг тань яваандаа устгах, бусниулах байсан оролдлогыг өнгөрүүлэн бас уучлах боломжтой болохын тулд юм.
Христийн хайраар удирдах нь танд хэрэгтэй байж болох дэмжлэг эсвэл мэргэжлийн зөвлөгөөг эрж хайхад таныг урамшуулах ба тэгснээрээ бүрэн бүтэн байдлаар дамжуулан гэрлэлт тань эдгэрч бас сэргээгдэх боломжтой болох юм. Хайр далдалдаг, энэ нь хамгаалдаг мөн уучилдаг!
Есүсийн амьдралыг харах юм бол хэчнээн хавчлага, авлига тэр ч бүү хэл цовдлолыг амсах үедээ ч Тэр хэрхэн хайраар удирдаж байсныг нь та олж хардаг. Загалмай дээр цовдлогдож байхдаа тэднийг там руу явуулахыг Бурханаас гуйхынхаа оронд Өөрийг нь цовдолж буй хүмүүсийг уучлахыг Тэр Бурханаас гуйжээ.
Түүний жишээг та дагах үед хань чинь үгээрээ эсвэл үйлдлээрээ хайрлахад үнэхээр хэцүү байх үед ч хүртэл Түүний хайраар дагуулах нь улам амархан бас илүү хүсүүштэй зүйл болж ирдэг.
Тусгахуй: Гэрлэлтдээ Христийн хайраар дагуулах ямар алхмыг та өнөөдөр хийж болохоор байна вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы бүтээсэн энэхүү харилцааны системийн учрыг өөрсдөө олохыг хичээхдээ ихэнх хүмүүс тэр ч бүү хэл христ итгэлтнүүд гэрлэлтийг өөрсдийнхөө хүчээр зохицуулахаар хичээдэг. Гэрлэлт хүнд хэцүү, өрөвдөлтэй эсвэл гунигтай зүйл байхаар биш харин ч үүний яг эсрэгээр нь байхаар бүтээгдсэн. Хосууд гэрлэлтийг жинхэнэ утгаар нь Бурханы арга замаар мэдрэхийн тулд тэд Түүнийг гэрлэлтдээ багтаах ёстой. Энэ чимээгүй цагийн судлалд Бурханы арга замаар гэрлэлтийг хэрхэн амсах аянаар Трийл Раванел таныг хөтлөх болно.
More