Бүхий л зүйлд талархагтун: 5 өдрийн Талархалын баярын чимээгүй цагЗагвар

Ундааны машин руу очоод, мөнгөө хийн, товчлуурыг дарах үед юу ч гарч ирэхгүй байхтай адил–залбирал сэтгэлээр унам зүйл мэт санагдах нь элбэг байдаг. Гэвч энэ талаар ийм байдалтайгаар бодох нь залбирал гэж юу болохыг анзаарахгүй өнгөрөхөд хүргэдэг. Түүнд хүсэлтээ "талархалтайгаар" өргөөсэй гэж Бурхан биднээс хүсдэг. Мэдээж танд асуудал байх үед энэ нь алга болохгүй байхад талархал өргөх нь нэн тэргүүнд хийх зүйлсийн жагсаалтын тань хамгийн дээр нь ордоггүй. Гэвч асуудлынхаа төлөө биш харин онцгой асуудалдаа урьж оруулах Бурханы төлөө таларх гэж Паул бидэнд хэлдэг. Талархал өргөх нь бидний юуг харж байгаагаас үл хамааран Бурханы сайн сайхан, хангамжид итгэх итгэлийн илэрхийлэл юм.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Талархалтай байдлын дурангаар Бурханы Үгийг таалан хүртээрэй. Энэ таван өдрийн уншлагын төлөвлөгөөн дэх чимээгүй цаг нь CSB Tony Evans Bible Commentary дээрх Доктор Тони Эвансийн тайлбараас эш татагдсан болно.
More