Амралтын өдрийг ойлгох ньЗагвар
Амралтын өдөр гэж юуг хэлдэггүй вэ
Иудей итгэлийн хувьд Амралтын өдрийг сахих нь маш чухал зүйл байжээ. Олон жилийн туршид иудей эрдэмтэд энэ талаар маргалдацгаасан. Амран, Бүтээгчтэйгээ цагийг хамт өнгөрүүлэхийнхээ оронд тэд хуулийг сахиж байгаа нь ямархуу байдалтай харагдах вэ гэдэг тэдний хувьд хамаагүй чухал байв.
Есүс энэ дэлхий дээрх ирэх үедээ Тэр Өөрийнхөө олон нийтэд зориулсан үйлчлэлээ Амралтын өдөр эхэлжээ. Фарисайчуудгэж нэрлэгдэх иудей шашны удирдагчдын таамаглаж байсан шигээр Тэр энэ дэлхий дээр ирээгүйгээс гадна тэдний Амралтын өдрийн дүрэм журмыг Тэр бүрэн зөрчсөн.
Матай 12-р бүлэгт Амралтын өдрийн талаар дэлгэрэнгүйгээр авч үзжээ. Тэр үед Есүс шавь нарынхаа хамт нэгэн Амралтын өдөр, тариан талбай дундуур явж байлаа. Шавь нар нь өлсөөд, Амралтын өдөртүүсэн тариан түрүүг шувтран идэж эхлэв. Асуудал байхгүй тийм үү? Буруу байна. Энэ нь фарисайчуудын нүдэнд "тариа хураах"гэдэг нэр томъёо бөгөөд энэ нь Амралтын өдөр хатуу хориотой зүйл байлаа.
Есүс энэ буруутгалд "бичээс"эсвэл Хуучин гэрээн дэх түүхийг, Бурханы өргөөнд Давид орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхыг тэр ч мөн нөхөд нь ч идсэн шүү дээ. "Учир нь Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн! (Матай 12:8 АБ2013) гэж эш татах байдлаар хариулдаг.
Амралтын өдөр тариан түрүүг шувтарсан нь шашины удирдагчдын дургүйг хүргэхэд хангалтгүй байсан бол Есүсийн дараагийн үйлдэл хангалттай байх болно. Есүс тэндээс явж, синагогт нь орлоо. Тэр хатангир гартай нэгэн хүнийг харжээ. Есүс түүнд гараа сунга гэсэнд тэр сунгамагц гар нь нөгөөтэйгөө адил зүгээр болов. Нүд ирмэх зуур л эдгэрчээ. Есүсийн хүч чадлыг хараад гайхширахынхаа оронд фарисайчууд гарч, Түүнийг хэрхэн хөнөөх талаар Түүний эсрэг зөвлөлдөв.
Амралтын өдөр Есүсийн зөрчих "хуулиуд"ын талаар л тэд санаа зовж байснаасаа болоод тэд бусдыгтэр чигээр нь мартжээ.Тэд Амралтын өдрийн жинхэнэ утга учрыг ойлгоогүй өнгөрсөн мэт, дагах бас нэг хууль гэж харсан мэт, энэ нь тэдний сайн сайхны төлөө болохыг хараагүй мэт санагддаг. Үнэндээ, энэ бол хамтран оролцох боломжийг тэдэнд зориулан олгосон Бурханаас өгөгдсөн бэлэг юм. Бурхан тэдэнд амрах, Бурханы бүтээсэн дэлхийг таалахад зориулан бүхэл бүтэн өдрийг өгсөн хэдий ч тэд үүнийг огтхон ч тоогоогүй.
Гэтлэл 20:10 дахь ажилгэдэг нь Еврей хэлнээ mela’kah бөгөөд ажил мэргэжил эсвэл бизнес гэсэн утгатай үг аж. Амралтын өдөр бол ажиллахгүй байхад зориулагдсан. Үүнд бусдад туслахгүй байх талаар огт дурдаагүй аж. Фарисайчуудын хувьд Амралтын өдрийг сахих нь хэн нэгнийг эдгэрэхийг харахаас хамаагүй чухал байлаа. Гэсэн хэдий ч, бусдын амьдралд сайныг үйлдэхийн эсрэг хууль эсвэл хязгаарлалтыг огт тогтоогоогүй. Яагаад Бурхан үүнийг өгсөн бөгөөд үүнийг хий гэж тушаасан бэ гэдгийг "хэрхэн үүнийг үйлдэх вэ"гэдэг хэсэг дээр л тэдний нүд туссан байв. Гэвч, ажил хийлгүй амрах гэдэг сайн сайхныг үйлдэхээ зогсоо гэсэн үг биш. Бурхан бол сайн бөгөөд Амралтын өдөр ч хүртэл...Тэр сайныг үйлддэг Бурхан.
Амралтын өдрийн талаарх сургаал бол энэ хуулийг "хэрхэн үйлдэх вэ" бас "хэзээ үйлдэх вэ"гэдгээс хамаагүй давсан асуудал. Амралтын өдөрт зорилго гэж бий бөгөөд үүнд л бидний анхаарал төвлөрөх ёстой. Энэ нь хууль ба зарчмын хоорондын ялгааг харуулдаг. Хууль бол хатуу чанга, хорьдог бол зарчим нь уян хатан бөгөөд эрх чөлөөг авч ирдэг болой.
Энэ төлөвлөгөөний тухай
Бид ихэнхдээ хэт их ажилласан, үнэхээр эцэж цуцсан байдаг тиймээс Амралтын талаарх ойлголт бидний хувьд үнэхээр чухал. Амралтын өдрийг хүндлэх гэж "үүнийг ариунаар сахих"-ыг хэлдэг бөгөөд ариун гэдэг нь "тусгаарлах" гэсэн утгатай аж. Амралтын өдөр маань долоо хоногийн бусад зургаан өдрөөс огт өөр байх ёстой. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр Амралтын өдөр гэж юү болох, Амралтын өдөр гэж юү биш болох, энэ нь өнөөдөр энэ ямар байдалтай харагдаж буй, Есүс дотор жинхэнэ амралтыг олж авах талаар бид ярилцах болно.
More