Христ бүгдийн төлөө ирсэнЗагвар
Бидний ихэнх нь урхинд байх мэдрэмжийг мэддэг. Бид байшиндаа түгжигдсээр, замын хажууд бензин дууссан юу ч болсон бай гацалтын байдалд байх нь сэтгэлээр унаж, арга мөхөстөн, уур хилэнг өдөөдөг. Энэхүү нөхцөлд, бид ихэвчлэн найз руугаа эсвэл дотны хэн нэгэн рүү хурдан залгах боломжтой бөгөөд хэн нэгэн аврахаар үргэлж ирдэг.
Гэхдээ бидний олонх нь айдас, өвдөлт, гай зовлон, ичгүүрийн мэдрэмжүүд нь нүглээс төрдөг болохыг мэддэг. Эдгээр мэдрэмжүүд нь эрүүл амьдралд урт хугацааны гэмтэл, хохирол учруулж болзошгүй. Магадгүй бидний өнгөрсөн дэх муу шийдвэрүүд гинжлэгдэн, муу зуршлуудаар урхидсан мэт санагддаг. Бид өөрсдийн хийсэн алдаанаасаа болж тусламж гуйхаас ичин, санаа зовж шоронд хоригддог байж магадгүй.
Ром 5:6-8 хэсэгт итгэл найдвар өгдөг:
“Биднийг сул дорой байхад, итгэл сүсэггүй хүмүүсийн өмнөөс Христ яг цагтаа үхсэн билээ. Зөвт хүний төлөө хүн барагтай бол үхэхгүй ч сайн хүний төлөө бол хэн нэг нь үхэхээр зүрхэлж магадгүй юм —гэтэл биднийг нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө үхсэнээр биднийг хайрлах хайраа Бурхан харуулсан билээ.”
Бурханы надад өгөөмөр хандсанд талархаж, гайхан бишрэхээс өөр хийж чадах зүйл үгүй юм. Тэр үхлийн шийтгэл болон гэм нүглээс биднийг ангижруулсан. Үүнээс ч илүүгээр, Тэр намайг Өөрийн хүүхдээ гэж дуудсан. Шинэ гэрээн дэх элч Паул юу өгүүлснийг уншаарай:
“Тиймээс чи цаашид зарц биш, харин хүү нь юм. Хэрэв хүү нь юм бол Бурханаар дамжин өв залгамжлагч нь ч бас мөн..” (Галат 4:7)
Таныг эрх чөлөөтэй амьдрахад юу саад болж байна вэ?
Та өмнө нь гаргасан шийдвэрээсээ болж ичгүүрт автсан уу? Та айдсын хүлээсэнд байна уу? Та донтолтоос болж хөшиж, гацсан байдалтай байна уу? Таныг үнэ цэнгүй, хайрлагдах нэгэн биш гэж сатаны хэлсэн худал үгст гавлагдсан байсан уу?
Есүс загалмай дээр үхэх үед, Тэр гэм нүгэлд боол мэт хүлэгдсэн бүх гинжийг тасалсан. Бурхан алдаршиг! Тэр биднийг чөлөөлсөн!
Бидний ичгүүр арилсан
Биднийг хүлэх гинжнүүд таслагдсан
Халлелүяа
Бид гайхан биширдэг
Залбирал:
Бурхан минь, Бидний эрх чөлөөний төлөөсийг төлсөнд талархъя, Биднийг хайрласанд, хүү, охин гэж дуудсанд тань талархъя. Таны золиосын ачаар бид Таны бидэнд зориулж төлөвлөсөн амьдралаар итгэлтэй, баяр хөөртэй амьдарч чадна. Таны гэрэлт ирээдүй рүү алхахдаа бидний зовлон шаналал, өнгөрсөн бүхнийг үүрнэ гэдэгт бид Танд итгэж байна. Бидний төлөө цутгасан нигүүлслийг бишрэн хүндэтгэж байна. Есүсийн нэрээр бид залбирч байна, амен.
Stefanie Cassetto, Saddleback Worship
Энэ төлөвлөгөөний тухай
Христ хүн бүрийн төлөө, ялангуяа таны төлөө ирсэн гэдэгт итгэж таныг Бурхантай илүү ойртоход туслах зорилгоор бид энэхүү санг бүтээсэн!
More