Эрх чөлөө ба уучлалЗагвар

Саул Есүстэй уулзсан нь, 1-р хэсэг
Шинэ гэрээний ихэнх захиаг бичсэн Элч Паул анхнаасаа Христийг дагагч хүн байгаагүй. Үнэндээ, тэр бол эхэн үеийн чуулгануудын хамгийн агуу хүний биеэрх дайсан нь байжээ. Саулыг (христитгэлтэн болохоос нь өмнөх Паулын нэр байсан) хамтдаа харцгаая мөн Есүс Христтэй уулзсаныхаа дараа түүний хэрхэн өөрчлөгдсөн болохыг харцгаая.
Үйлс 9:2-г унш.
Христитгэлтнүүд яагаад "мөнөөх Замд" хамаарах хүмүүс гэж нэрлэгдсэн гэж та бодож байна вэ? Авралд хүрэх "цорын ганц зам" бол Есүст итгэх итгэл гэж христитгэлтнүүд тунхаглаж байжээ. Паул бол бардам иудейн шашны удирдагч байсан бөгөөд түүний шашны зан үйлд ямар нэгэн зүйл дутагдаж буйг хүлээн зөвшөөрөхийг тэр хүсээгүй. Өөрсдийнх нь итгэл үнэмшил буруу байсан гэж хэлүүлэх дуртай хүн гэж нэг ч байдаггүй. Библийн бусадтай хуваалцах зүйлийг хуваалцах үедээ бид мэдрэмтгий байх ёстой. Магадгүй зарим нь Саулын адил хариу үзүүлж болох юм. Анхаарал төвлөрүүлэлт маань Есүс гэдгийг санаарай: Есүс бол Зам! Бидний чуулган эсвэл урсгал бол зам биш.
Өөрийнхөө тунхагласан "сайнмэдээ"-ний талаар юуг онцлон тэмдэглэсэн болохыг харахын тулд Галат 1:11,12 дээрх Христтэй хэрхэн уулзсан талаарх Паулын өөрийнх нь үгсийг унш. Энэ нь хаанаас ирсэн бэ? Хүнээс аваагүй, харин Бурханы илчлэлтээр хүлээн авчээ! Одоо 14-р эшлэлд "өвөг дээдсийнхээ ёс заншил"-ын талаар ярьсаныг одоо харна уу. Паулд хоёр сонголт байв: (а) өвөг дээдсийнхээ ёс заншилийг дагах (б) Есүс Христээс хүлээн авсан илчлэлтийг дагах. Алийг нь дагахаа тэр шийдэх хэрэгтэй байлаа. Алийг нь тэр сонгосон бэ? Бурханы илчлэлтийг тэр сонгов!
1. Таны орхихыг шийдсэн "өвөг дээдсийн ёс заншил" тань юу байсан бэ? (жишээ нь: ферм дээрээ ажиллах, өссөн төрсөн газартаа амьдрах гэх мэт)
2. Хэн нэгний шашныг шүүлгүйгээр Бурханыг хэрхэн магтан хүндлэх талаар Библиэс сурсан зүйлийнхээ талаар хуваалц.
Тусгах цаг:
Тэдэнтэй Христийн хайрыг хуваалцахаар бусдад хандах үед чинь энэ долоо хоногт яг юу болсон бэ?
2. Христийн хайраар бусдад хүрэхийн тулд юуг хийхэд Эзэн биднийг удирдан байна вэ?
Элч Паул шиг байх бас "өвөг дээдсийнхээ ёс заншилийн" оронд Бурхантай харилцах харилцааны маань талаар Библийн бидэнд заах зүйлийг дагах зүрх зоригийг өгөөч хэмээн Бурханаас гуйн залбир.
Энэ төлөвлөгөөний тухай

Уучлал бол үйл явц. Энэ нь цаг хугацаа, төлөөс шаарддаг, хэцүү зүйл. Энэ нь хайрын хандлагаар зовлонтой өнгөрснөө тавьж явуулах замаар харилцаагаа сэргээхийг хэлдэг. Уучлах хүсэлгүй байхаас өөр өнгөрсөн үед маань биднийг боолчлох зүйл гэж нэг ч үгүй. Уучлахаас татгалзах нь сүнсний хорсолд хөтөлдөг. Уучлал бол хорсол болон эн тэнцүү болох гэсэн дур сонирхолоос чөлөөлдөг. Шинэ эхлэл – ахин эхлэлтийн ирээдүйг энэ нь ахин нээдэг.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Миний бизнес Бурханых

BibleProject | Topa

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Хүлээлт

Бурханы дуу хоолойг сонсох нь

Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь
