Өөрчлөгдсөн амьдрал: ЗорилгоЗагвар
Зовлон дундах зорилго
Заримдаа Бурхан бидний өнгөрсөн үеийн зовлон бэрхшээлийг яаж сайны төлөө хэрэглэдгийг ойлгоход хэцүү байдаг. Гэсэн хэдий ч бид Библиэс олон удаа хүмүүсийн амьдралын хамгийн харанхуй, хамгийн хэцүү нөхцөл байдлыг, Бурхан Өөрийн алдрын төлөө хэрэглэж байгаа жишээнүүдийг хардаг.
Эхлэл 37-50-р бүлэгт атаархал, үзэн ядалтаар дүүрэн ах нар нь Иосефыг боол болгон худалдсан тухай өгүүлдэг. Энэ юу ч биш, тэр битгий хэл, эзнийх нь эхнэрийн худал гүтгэлгээс болж шоронд ч хүртэл орсон. Бидний л нэгэн адил тэрээр гологдол, хаягдал, урвалтын дааж давшгүй мэдрэмжүүдтэй тулгарсан, гэсэн хэдий ч Бурхан ажилласаар л байсан. Эцэст нь Иосеф ямар ч найдваргүй нөхцөл байдлаас, гэр бүлээ болон бүх Египетийг өлсгөлөн ба үхлээс аврах, Фараоны дараа орох хоёр дахь захирагч болсон. Эргээд харахад, Иосеф Бурхан өөрийг нь хэзээ ч орхиогүй, харин ч бүх нөхцөл байдалд гайхамшигтай чимээгүйгээр ажилласаар байсныг хүлээн зөвшөөрч эхэлсэн.
Иосефын нэгэн адил бид бүгд өвдөлт, сэтгэлийн зовлонг мэдэрдэг. Зарим маань бүр үгээр хэлэхийн аргагүй эмгэнэл, харгис хүчирхийлэлд өртдөг. Гэсэн хэдий ч, Бурханы тусламжтайгаар иймэрхүү түүхүүд бидэнд зовлон дотроос зорилгыг олж чадна гэсэн найдварыг өгдөг.
Олон тохиолдолд, бидний зовлон шаналал нь ертөнцөд хэн ч үл хийж чадах эерэг нөлөөг үзүүлэх боломжийг бидэнд олгодог. Эцэг эхээ алдсан хүмүүс л энэ зовлон ямар байдгийг үнэхээр ойлгодог гэж би сонссон. Энэ үнэн. Аавыгаа алдсан маань одоо хүртэл хэцүү байдаг ч, энэ нь надад ердөө цөөн хүний хийж чадах хэмжээнд бусдыг тайтгаруулж чадах чадвар өгснийг хардаг юм. Өөрийн туршлагаас харахад, үнэндээ зовлон бэрхшээл биднийг зорилго уруу маань хөтөлж байдаг байна.
Магадгүй таны хуримтлуулсан туршлага, хэн нэгний гэрлэлтэд найдвар төрүүлэх онцгой чадвартай байх юм уу, эсвэл өсвөр насны хүүхэдтэй гэр бүлүүдэд тулгарч буй бэрхшээлүүдэд нь өөрийгөө гэмтээхээс сэрэмжлүүлэх шинж тэмдгийг олж мэдэхэд нь тусалж болох юм. Магадгүй таны хүнд байдал хэн нэгэнд үргүйдэл, донтолт, хорт хавдрын оношилгоонд нь тусалж болох юм. Таны түүх ямар ч бай, гэрчлэлээ бусадтай хуваалцахад хангалттай сэтгэл хөдөлгөм сайхан бөгөөд хүчирхэг байхад л болно.
Хэрэв та одоо хүнд хэцүү үеийг туулж байгаа бол, ирээдүйд танд Бурханы хийх зүйлийн талаар бодох ч сөхөөгүй байж магадгүй юм. Зүгээр дээ. Ийм үед, Бурхан таны зовлонг хэрхэн хэрэглэхийг мэдэх шаардлагагүй. Тэрээр хэрэглэх болно гэдгийг мэдэхэд л болно. Үүнийг даван туулах итгэл найдварыг танд өгөх болтугай.
Бурхан минь, миний туулж өнгөрүүлсэн амьдралд тохиолдсон бүх хүнд хэцүү асуудлуудыг дэмий хоосон зүйл болгохгүй гэж амласанд баярлалаа. Миний сайн сайхны төлөө бүхнийг хийнэ гэж амласан Тандаа талархъя. Есүс ээ, би Танд өнгөрсөн үеийнхээ бүх харанхуй, муухай, төгс бус хэсгүүдийг өргөхөд, Та тэднийг сайн сайхан зүйл болгон өөрчилнө гэдэгт итгэж байна. Намайг эдгээн, миний өнгөрсөн үеийг Өөрийн зорилгодоо хэрхэн хэрэглэхээ надад харуулаач. Намайг Танд бүрэн итгэх итгэл болон найдвараар дүүргэж өгөөч. Есүсийн нэрээр залбирч байна, амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурхан надаар юу хийлгэхээр бүтээсэн юм бол гэж та бодож байсан уу, эсвэл яагаад ийм юм үзүүлж туулуулж байгаа талаар Түүнээс асууж байсан уу? Зөвхөн танд зориулсан үүргийн төлөө та онцгойгоор бүтээгдсэн. Хэдийгээр та төөрөлдсөн мэт санагдаж, эсвэл алхам хийхдээ тээнэгэлзэж байгаа бол энэхүү 5 өдрийн төлөвлөгөө нь Бурханд найдахад тань туслах бөгөөд мөн түүнчлэн Тэр таныг амьдралын зорилго уруу тань хөтлөх болно.
More