ЯЛАГДАШГҮЙ: Үндсэн ойлголтЗагвар

ЯЛАГДАШГҮЙ: Үндсэн ойлголт

15-с 10 дахь өдөр

ҮЗЭГЧДИЙН БАРЬСАН ТЭМДЭГ ТӨДИЙ БИШ 

// Бие халаалт //

1. Хэрвээ чи өмсгөл, спортын хэрэгсэл эсвэл биен дээрээ ямар нэг зүйл бичихээр бол юу гэж бичих вэ? Үг бичих үү, билэгдэл байх уу? 

2. Магадгүй чи аль хэдийн ийм тэмдэг, бичээстэй байх. Хүмүүс үүнийг чинь хараад яаж хүлээж авдаг вэ? 

// Дасгал // Иохан 3:16

3. Хүүхдүүдийн цээжилдэг анхны ишлэлүүдийн нэг бол энэ мөн. Үүнийг 5 хэсэгт хуваа. Дахин нэг уншаарай. 

4. Ишлэлийн хэсэг бүрт 1 үйл үг орсон байгаа. Хайрласан, өгсөн, итгэх, мөхөхгүй, (мөнх амьтай) болох. Аль үйл үг нь Бурханы үйлдэл вэ? Аль нь чиний хийх ёстой үйлдэл вэ? 

5. Энэ ишлэл 1980-аад оны спорт тоглолтуудын үеэр харагддаг байлаа. Зарим хүн үүнийг хүнд цаг үед нь багтаа итгэсэн хэвээр байхад нь фенүүдэд үзүүлж байгаа дэмжлэг гэж тайлбарладаг байв. Гэвч Бурханы хэлэх гэсэн үнэн бол үүнээс ч гүн гүнзгий. Бурханы үнэнийг чи өнөөдөр хэнтэй хуваалцах вэ? 

Бичээс

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

ЯЛАГДАШГҮЙ: Үндсэн ойлголт

Христитгэлт тамирчин байх үндсэн ойлголтуудаар бид энэ хэсгийг эхлэх болно. Үндсэн ойлголтууд гэдэг нь Христитгэгч хүний нэн түрүүнд ойлгох ёстой суурь үнэн хийгээд чухал санаанууд юм. Христитгэгч тамирчин хүн эдгээр үндсэн арга техникүүдийг сайтар эзэмшсэн байх хэрэгтэй.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org