Есүсийг дагах гэдэг нь юу гэсэн утгатай вэ?Загвар

What Does It Mean to Follow Jesus?

3-с 1 дахь өдөр

Намайг Дага

Есүсийг дагах нь тийм ч их үнэ өртөг шаардахгүй. Түүнийг дагах нь амьдралд тохиох хамгийн сайхан зүйл. — Луи Жиглио

Библид 20-оос ч илүү удаа Есүс дагалдагч нараа “намайг дага” гэсэн үгийг ашиглан дуудсан байдаг. Сайн мэдээний Матай номд хүмүүс ажил, гэр бүлээ орхин Түүнийг дагаж буй талаар бид уншдаг. Матай 4:20 “Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа.” дараагийн 22-р эшлэлд, “Тэд тэр даруй эцгээ завьтайгаа орхиж, Түүнийг дагалаа.” гэсэн байдаг. Тэдний явж байгаад гүн утга учир бий. Дагалдагчид Есүсийг: тэр даруй бүгдийг орхин дагасан. 

Тэд гаргасан шийдвэртээ огтхон ч эргэлзээгүй. Тэд нэг ч зүйлийг өөрсдөө авч яваагүй. Тэд гэрийнхэнтэйгээ, хайртай хүмүүстэйгээ салах ёс хийхээр яваагүй. Түүний дуудлагад тэд маш энгийнээр тийм гэж хэлсэн. Дараагийн гурван жилийн турш тэд Есүстэй хамт бүх зүйлийг хийсэн. 

Дагалдагч нарын хийсэн зүйлс эрс шийдэмгий, онцгой зүйл байсан гэж та хэлэх байх. Тийм ч байсан. Тэдэнд намайг дага гэж хэлсэн нэгэн нь хааны ордонд амьдардаггүй, яг л тэдэн шиг өссөн мөн эрс тэс байдлаар үйлчлэхээр ирсэн нэгэн. Хэдий тийм ч тэд дагахаар шийдсэн. Тайлбарлахын аргагүй үл мэдэх хүч тэднийг Есүс рүү чиглүүлсэн. 

Та хэнийг эсвэл юуг дагадаг вэ? Бид хэн нэгэн эсвэл ямар нэг зүйлийг дагадаг. Энэ нь магадгүй хэн нэгний сургаал, гэр бүлийн ёс заншил эсвэл гүн ухаан байж болно. Бидний итгэл үнэмшил хаа нэгтэй оршин байдаг; Бид хаана байгаа гэдгийг нь мэдэх хэрэгтэй.

Христийн дагалдагчдын хувьд бидний дагах ёстой хүн бол Есүс. Гэхдээ заримдаа бид дэлхий дээр юу хийх ёстойгоо мэдэхгүй эргэлздэг. Хэрэв та 10 хүнээс Есүсийг дагах талаар асуувал та 10 өөр хариулт авна гэдэгт итгэлтэй байна. Ихэнх хариулт нь бидний үйлстэй холбоотой байх болно.

Сайхан амьдар.
Эелдэг бай.
Хайрыг харуул.
Цуглаанд яв.
Библи унш.
Ядуусыг хоолло.
Бусдын төлөө залбир.
 

Хүмүүс бидэнд худлаа амлалт өгч, хуурч, хулгайлж, бусдыг гэмтээж, шүүж болохгүй. "Сайн л хүн бай" гэж хэлдэг. Есүсийг дагахад их үнэ өртөг төлсөн цөөн хэдэн сонгогдсон хүмүүс байгааг харах болно. Тэдний хэлж байгаа зүйл нь Есүст бүрэн бууж өгөх тухай юм.

Энэ дэлхий дээр Есүст амьдралаа өгч Түүнийг дагах гэдэг нь Түүнтэй нягт холбоотой амьдарч, өөртөө баяртай гэж хэлэх бөгөөд энэ нь эргээд баяр хөөр, хүндлэлийг бий болгодог. 

Бодрол

  • Есүсийн дуудлагад хариу үзүүлэн Түүнийг дагасан дагалдагч нарын талаар та юу гэж бодож байна вэ? Амьдралаа бүхлээр нь Есүст зориулна гэж бодохоор танд ямар мэдрэмж төрж байна вэ? Урам зориг уу, санаа зовнил уу?
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

What Does It Mean to Follow Jesus?

Хэзээ нэгэн цагт та Есүсийг жинхэнэ утгаар нь дагана гэдэг нь юу гэсэн үг болох талаар эргэцүүлж байсан бол та ганцаараа биш. Бид үүнийг илүү хэцүү болгох хандлагатай байдаг. Энэхүү богино төлөвлөгөөгөөр дамжуулан Есүс дагалдагч нараа хэрхэн дуудсан мөн Түүний зоримог зүрх сэтгэлийн талаар суралцах болно.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.