Би таныг мэднэ: Time of Grace-ийн чимээгүй цагЗагвар

I Know You: Devotions From Time of Grace

4-с 4 дахь өдөр

Би чиний хайр болон итгэлийг мэднэ Бид бусдаар таньж мэдэгдэхийг маш ихээр хүсэн тэмүүлж байдаг. Зүгээр л хүлээн зөвшөөр. Бид ямар нэг сайн зүйлийг хийх эсвэл хэн нэгэнд туслачихаад "Сайн охин шүү!" эсвэл "Чи үнэхээр гайхалтай!" хэмээн хэлүүлэхийг хүсэн хүлээн байдаг. Гэсэн хэдий ч итгэлийн дагуу үйлдэгдсэн гайхамшигт үйлсүүдийн ихэнх нь цөөхөн хүнд харагдахаар эсвэл магадгүй ямар ч хүнд харагдахгүйгээр үйлдэгдсэн байдаг. Тархи нугасны саажилттай өвчтөнтэй өнгөрүүлсэн хэдэн арван цагийг чинь хэн харсан бэ? Ганц бие настай хөршийнхөө гаднах цасыг арилгахыг чинь, ямар ч тооцоогүй хүргэнийхээ жилийн татварыг бодож өгөхийг чинь хэн харсан бэ? Гэрээсээ гарч чадахгүй нэгэнд хоол хүнсийг нь худалдаж авч өгөхийг чинь, хичээлээ ойлгохгүй байгаа хүүхдэд хичээлийг нь зааж өгөхийг чинь, амиа хорлох гэсэн бодолтой найзтайгаа хэдэн цагаар утсаар ярихыг чинь хэн харсан бэ? Бурхан харж байдаг. Тэрээр таны хэн нэгэнд туслах үе бүрийг хардаг, үүнийг тань хараад Бурханы царай гэрэлтдэг болохыг та аль хэдийнээ таамагласан байж болох юм. Туатейр дахь Христитгэлтнүүдэд хандан Тэрээр ийнхүү хэлсэн байдаг, "Би чиний үйлс, хайр, итгэл, үйлчлэл, тэвчээр болон эцсийн үйл чинь эхнийхээсээ илүү гэдгийг мэднэ" (Илчлэл 2:19). Есүс энэ дэлхийгээс явах үедээ, Тэрээр Өөрийнхөө Ариун Сүнсийг бидэнд туслуулахаар илгээсэн. Үндсэндээ Тэрээр бидэнд Өөрийнхөө ажлыг хүлээлгэн өгсөн--сайнмэдээг бусдад түгээх болон ярьж буйд маань итгэхүйц амьдралаар сайнмэдээний бодит байдлыг хангах зэрэг болно. Бусдад хандах таны үйлчлэлүүд бусдад ил харагдахгүй эсвэл талархалыг хүлээн авахгүй байгаа мэт санагдаж байгаа бол бүү санаа зов. Таны юунаас ч илүүтэйгээр эрхэмлэдэг Тэр Нэгэн таны хийж буй бүхнийг хараад үнэхээр сэтгэл хангалуун байдаг.

Бичээс

Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

I Know You: Devotions From Time of Grace

Бурхан биднийг маш онцгойгоор бүтээсэн. Бөгөөд Тэр бидний уй гашуу, баяр баясгалан, хүч чадал, сул талуудыг ч мэддэг.

More

Ивээлийн цаг үйлчлэлийнхэндээ энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://www.timeofgrace.org-с үзнэ үү