Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаанЗагвар
Ухаалаг айдас
Зөв айдсууд гэж байдаг. Бурханаас эмээхүй нь эдгээрийн нэг юм. Энэ бол үндэс суурь мөн. Энэ нь өөр бусад бүхий л зөв айдсуудыг тэжээн тэтгэж байдаг. Ухаалаг хүмүүс хамгийн түрүүнд Бурханаас эмээдэг. Бурханаас эмээхүй бол итгэлийн алхамын тань эхэн үед гал цогтой байдаг зүйл. Энэ бол Христтэй гэрлэсэн гэрлэлтийн тань бал сарын үе мөн. Хийх ёстой зүйлээс давууг хийх талаар та одоохондоо тийм ч сайн мэдэхгүй. Хэрэв Бурханаас эмээхүй тань алдагдах юм бол дуулгаваргүй байдал руу та халтирдаг (Дуулал 36:1). Ямар ч итгэл үнэмшил, сахилгажуулалтын нэгэн адилаар Бурханаас эмээхүй нь итгэл, дуулгавартай байдлаар тэтгэгдэх хэрэгтэй байдаг. Бурханаас эмээхүй нь таныг өөртэйгөө болон Түүнтэй шударга байлгасаар ирдэг. Энэ бол хариуцлага тооцохын эхлэл мөн. Бурханаас эмээхүй байхгүй-Бурханы нигүүлсэл-бол зүгээр л хий хоосон зүйл мөн. Айдас үгүй нигүүлсэл гэж байх боломжгүйтэй адилхан нигүүлсэлгүй айдас гэж байхгүй. Мунхаг хүн л Бурханаас эмээдэггүй. Бурханаас эмээхгүй байхын үр жимснүүд бол мунхаг сонголтууд, сахилгажуулалт үгүй амьдрал мөн.
Цаашилбал, амжилт бол Эзэнээс эмээхүйн дайсан мөн. Амжилтыг та улам илүүгээр мэдрэх тусам, эмээхээ болих нь улам ихэсдэг. Гэсэн хэдий ч үүний эсрэг хэрэгцээ байдаг нь үнэн. Амжилтыг та улам илүүгээр мэдрэхийн хэрээр Бурханаас болон гэм нүглийн шийтгэлээс эмээхийн шаардлага улам ихэсдэг. Амжилт ихэнхдээ танд хараат бус байдлыг олгодог. Энэ л үед хариуцлага тооцох хэмжээгээ дээшлүүлэх нь ухаалаг хэрэг мөн. Өөрөө өөртэйгөө маш шударга бай. Хариуцлага тооцохгүйгээр хараат байдлыг хянаж чадахгүй. Бурханы зүрх сэтгэлийн дагуух хүн байсан атлаа Давид ч хүртэл үүнийг хийж чадаагүй (Үйлс 13:22). Хариуцлага тооцохгүй байдал хараат бус байдалтай хавсарсан үед буруу шийдвэрүүдийн цувралууд, жолоогүй орхисон, ёс зүйн бус зан араншинг араасаа дагуулдаг. Хуулиас дээгүүр, хариуцлага тооцохоос дээгүүр хүн гэж нэг ч байхгүй.
Өөрийнхөө итгэл, санхүү, гэр бүл, ажил, чөлөөт цагтаа хариуцлага тооцох байдлыг бий болгосон удирдагч хүн хамгийн мэргэн нэгэн мөн. Өөрсөддөө огт хэрэггүй гэж боддог хүмүүст энэ хамгийн ихээр хэрэгтэй. Магадгүй та ажил дээр ч тэр бизнесээр ийш тийшээ ч тэр тантай хамт явах өөртэйгөө ижил хүйсний туслахыг ажилд авахаас эхэлж болох юм. Залуу, өсөх ирээдүйтэй удирдагчийг та бэлтгэх улмаар тэд таныг хариуцлагатай байлгах хамтрагч чинь болох тэдний боломж ч байж болох юм. Бусад хүмүүс биднийг харж байх үед бид бүгдээрээ зөвийг үйлддэг. Эзэнээс эмээхүй нь биднийг нүгэл үйлдүүлдэггүй (Гэтлэл 20:20). Эхнэр юмуу нөхөр, зөвлөл, дарга, хариуцлага тооцдог бүлгийг өөрийнхөө хариуцлага тооцдог нэгэн байхаар урь. Ажлынхаа болон хувийнхаа санхүүгийн хувьд нээлттэй бай. Хэн нэгэн өөр хүнтэй сэтгэл санааны хувьд холбоотой болох үедээ эхнэр юмууу нөхөртөө энэ талаараа хэл. Ганцаараа цагийг юунд өнгөрүүлж байгаадаа маш болгоомжтой бай. Аврагчдаа, ханьдаа, онцгой найздаа онцгой орон зайг үлдээх нь ухаалаг хэрэг. Бурханаас эмээхүй нь таны найз мөн. Гэм нүглийн шийтгэлээс эмээхүй нь ухаалаг зүйл мөн. Хариуцлага тооцдоггүй байхаас эмээхүй нь ухаалаг. Бурханаас эмээхүй нь эрх чөлөөг танд олгодог. Тиймээс, Бурханаас эмээ, гэм нүглийг үзэн яд улмаар Түүнд итгэ.
Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь,-ы илүү их агуулгуудыг үзэхийн тулд:
-д зочилно ууЭнэ төлөвлөгөөний тухай
Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг эрэлхийлэх нь өдөр тутмын амьдралын замд тань таныг урамшуулах, сорих, туслах зорилготой 5 өдрийн уншлагын төлөвлөгөө юм. Бойд Бэйлигийн хэлснээр, "Хэрэв та үүнийг хиймээргүй байсан ч, эсвэл завгүй байх үедээ ч хүртэл Түүнийг хайгтун. Тэгвэл Тэр таны итгэмжтэй байдлыг шагнах болно." Библид ийнхүү хэлсэн байдаг, "Түүний гэрчлэлүүдийг сахин Түүнийг бүхий л зүрхээрээ хайгсад Юутай ерөөлтэй вэ!" Дуулал 119:2
More