Хаанчлалын гэрлэлтЗагвар
Batman Beginsкинонд, гэмт хэрэгтэн Ra’s Al Ghul хэн болохоо нуужээ. Тэр хэн болохоо нуух үед хамаагүй илүү хор хохирол учруулж, хамаагүй илүү эмх замбараагүй байдлыг бий болгож, хамаагүй олон хүний амьдралыг устгаж чадна гэдгээ мэдэж байсан учраас үүнийг хийсэн. Батмэн буруу гэмт хэрэгтний араас хөөцөлдөж байлаа. Киноны бараг төгсгөл хүртэл Батмэн жинхэнэ дайсан хэн болохыг ухааран, түүнтэй тулалдан, ялдаг.
Сатан ч бас үүнтэй адил арга замаар ажилладаг. Тэр хөшигний ард байх үедээ хамгийн үр нөлөөтэй байдаг. Өөрийнх нь бий болгосон эмх замбараагүй байдлын төлөөх гавъяаг өөр бусад хүмүүс хүртэх нь түүнд таалагддаг. Хань чинь жинхэнэ дайсан гэж таныг бодуулахыг тэр хүсдэг учраас тэр өөрийгөө жинхэнэ бус гэж танд итгүүлэхийг хүсдэг. Гэрлэлт эмх замбараагүй болж ирэх үед нэг нь нөгөөгөө буруутгаж эхлэх нь элбэг байдаг. Үүнийг л диавол хүсдэг. Үндсэндээ, ханиа та дайсан гэж харж, сатаныг жинхэнэ дайсан болохыг тоохгүй байх үедээ хууртагддаг! Ийм зүйл тохиолдох үед гэрлэлтэн дэх Бурханы төлөвлөгөөг Сатан нураахыг хичээж буйг ухаарахынхаа оронд ханьдаа та сөрөгөөр хандах болно.
Гэрлэлтийг тань сатан нураахыг хүсэж буй гэдгийг та ухаарах ёстой. Зүгээр нэг бусниулах бус харин гэрлэлтийг тань салгах замаар өв залгамжлалыг тань тэр мөн сөнөөх болно. Тэр зүгээр л таны гэрлэлтийг хүсдэггүй; түүнд таны гэр бүл хэрэгтэй байдаг. Тэр таны хүүхдүүд, ач зээ нарыг эмтэрсэн гэрлэлтээс удамшин улмаар итгэл тэдэнд өвлөгдөхгүй байгаасай гэж хүсдэг.
Гэрлэлтэндээ болж буй бүх зүйлсийн хоорондын сүнслэг байдлын холбоосыг та ухаарахгүй байх юм бол буруу тулаанд тулалдсаар байх болно. Энэ нь бие махбодын бус харин сүнслэг тулаан юм. Сүнслэг зэвсгээр та тулалдах үедээ л гэрлэлтэндээ ялалтыг мэдрэх болно. Өөрөөр хэлбэл, Бурханы өвч зэвсгийг өмсөн бас хэрэглэ. Бурхан эдгээр сүнсний зэвсгүүдийг танд хэрэглэхэд боломжтой болгосон хэдий ч тэдгээрийг хэрэглэ гэж Тэр хэзээ ч таныг хүчлэхгүй. Гэрлэлтэндээ та Бурханы арга замаар, Түүний өвч зэвсгийн хамт, үүнийг тань сүйрүүлэхийг хүсэх дайсны эсрэг тулалдах ёстой.
Гэрлэлтэндээ бие биетэйгээ тулалдахынхаа оронд хамтдаа сатантай та болон хань чинь хэрхэн тулалдах боломжтой вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Гэрлэлт нь агуу баяр хөөр ба бэрхшээлүүдийг агуулдаг. Бэрхшээл гэж хэлж буй шалтгаануудын нэг нь гэрлэлтийн Библийн дагуух зорилгыг бид мартсан байдаг учраас юм. Бид Бурханыг гэрлэлтээсээ авч холдуулан, гэрлэлтийг аз жаргал хэмээн тодорхойлсон аж. Гэвч дэлхий даяар Түүний гар сунгалтыг хүргэх замаар Бурханыг алдаршуулахын тулд гэрлэлт оршин тогтнодог. Энэ таван өдрийн чимээгүй цагийн судлалаар Доктор Тони Эванс таныг хаанчлалын гэрлэлтийн аянаар хөтлөн дагуулах болно.
More