НөхөрлөлЗагвар
Маш цөөн хүн найз нөхөдгүйгээр амьдрахыг хүсдэг. Амьдралынхаа туршид таван дотны найзтай л үлдэх юм бол өөрийгөө ивээгдсэн хүн гэж тооц гэж хэлсэн байдаг. Энэ талаар бодоод үзээрэй. Танд дотны найз хэд байна вэ? Таньдаг хүмүүсийн талаар би яриагүй шүү. Таны талаарх бүхнийг мэддэг атлаа таныг хайрладаг, та ч бас тэдний талаар мэддэг атлаа тэднийг мөн хайрладаг тийм найзуудын талаар би ярьж байна. Жинхэнэ нөхөрлөл бол бэлэг бөгөөд үүнд бэлэг мэт хандах ёстой. Тэгэхээр танд тийм ч олон найз байхгүй бол яах вэ? Бурханы үг бидэнд ямар төрлийн найзтай байх хэрэгтэй бас ямар хүнтэй сайн найз болох хэрэгтэй талаар зөвлөгөө өгдөг. Дотны найзтай байх нь гайхалтай зүйл!
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бидний амьдралын эргэн тойронд буй хүмүүсээр дамжуулан Бурхан ажлаа хийх нь элбэг байдаг. Тэгэхээр хэн таны найз вэ? Та өөрөө бусдад ямар төрлийн найз нь байдаг вэ? Найз байхын жинхэнэ утга учрыг бас нөхөрлөлөөр дамжуулан Бурханы бидэнд өгдөг ивээлийг энэ долоон өдрийн Уншлагын Төлөвлөгөө танд харуулах болно.
More
This plan was created by Life.Church.