Төлөвлөгөөний мэдээлэл

Айдсаасаа салЗагвар

Get Rid Of Fear

3-с 2 дахь өдөр

Айдас таны бодлыг эзэлж, таныг тавьж явуулахгүй байвал та яах вэ? 



Бичвэрт айдас, түгшүүрийг арилгах хамгийн сайн эм бол залбирал гэж хэлдэг. Залбиралд яг юу багтдаг вэ, мөн айдсаа даван туулахад залбирал юу хийж чадахыг мэдэхийн тулд Филиппой 4:6–7-г харцгаая. 6-р эшлэлд: “Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл.” гэж хэлдэг.



Айдас таныг эзэмдэх үед тэр айдсыг Бурханы үнэнээр эсэргүүцэж эхэл. Таны оюун санааг удирддаг хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл таныг ч бас удирддаг учраас юунд анхаарлаа төвлөрүүлж байгаагаа чи өөрчлөх ёстой гэж Бурхан хэлсэн. Бурхан таныг айдастай бодлууд дээрээ анхаарлаа төвлөрүүлж, тэдгээрээр удирдуулахыг хүсдэггүй. Үүний оронд Бурхан таныг Өөрт нь анхаарлаа төвлөрүүлж, Түүний Үг болон Сүнсээр удирдуулах зөвшөөрөл олгохыг хүсдэг. Тиймээс залбирал нь маш чухал юм. Үүний бүтэц нь энгийн. Юунаас ч бүү ай, харин бүх зүйлийн төлөө залбир.



Филиппой 4:6-д хэрэглэдэг үг нь залбирал хэмээх ерөнхий үг буюу илүү тодорхой оновчтой үг болох "гуйлтаа өргөх" гэсэн яг тодорхой хэрэгцээний хариултыг асуун залбирах үгийг ашигладаг. Үндсэндээ энэ нь таны гуйлт ерөнхий эсвэл тусгайлсан эсэхээс үл хамааран бүх зүйлийн талаар залбирах ёстой гэсэн үг юм. Хэрэв танд айдас түгшүүр төрж байгаа ч энэ нь юу болохыг тодорхойлж чадахгүй байгаа бол үүнийгээ Их Эзэнд хандах залбирал болгон авч ирээрэй - Тэр, энэ нь юу болохыг мэддэг. Эсвэл танд тодорхой айдас байгаа бөгөөд та үүнийхээ юу болохыг сайн мэдэж байгаа бол үүнийгээ ч бас Түүний өмнө авч ирээрэй. Айдсыг тань авч хаяхыг, айдсын оронд Өөрийн үнэнийг орлуулахыг Түүнээс хүс, тэгээд таны төлөө Тэр эдгээрийг хийсэн гэдэг итгэлтэйгээр Эзэнд талархаарай.



Эрхэм Их Эзэн минь, хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг бус уу? Гэсэн хэдий ч Та тэдэнд тохиолдох бүхий л зүйлийг мэддэг. Та бас миний үсний ширхгийг ч мэддэг. Та намайг хэр сайн мэддэг, хайрладаг гэдгийг мэдэхээс ирэх зүрх зоригийг олж авахад надад туслаач. Эцсийн дүндээ Та бүх зүйлийг хянаж байдаг бөгөөд намайг хэзээ ч орхихгүй, хэзээ ч хаяхгүй гэж Та амласан учраас би айх хэрэггүй гэдгийг өнөөдөр надад сануулж өгөөч. Надад амар амгаланг авчирдаг Таны амлалтуудын төлөө талархъя. Христийн Нэрээ залбирлаа. Амен.




Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Get Rid Of Fear

Та айдсын мэдрэмжийг даван туулж чадна. Доктор Тони Эванс энэхүү гүн гүнзгий уншлагын төлөвлөгөөгөөр дамжуулан таныг эрх чөлөөний замд хөтөлж байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан зарчмуудыг хэрэгжүүлэхдээ та өөрийн хүсс...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Discovery House Publishers-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://go.tonyevans.org/addiction

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна