Хэрхэн гэрлэх хүртлээ секс хийхгүй байх вэ?Загвар

How to Save Sex for Marriage?

3-с 1 дахь өдөр

Гэрлэхээс өмнөх секс муу юу? 

Бидний найз болох Льюис Смедесийн нэрлэдгээр бэлгийн харилцаа бол "амьдралыг-нэгтгэгч үйлдэл" мөн. Тиймээс гэрлэлтээс гадуурх секс бол "хэт эртэдсэн секс" юм. Энэ нь сексийн чиглэсэн зорилгыг зөрчдөг. Смедесийнхээр бол "Энэ нь буруу зүйл," "учир нь амьдралаа холбох ямар ч санаа зорилгогүйгээр гэрлээгүй хүмүүс амьдралыг холбогч үйлдлийг үйлдэж буй аж... Хавьтал бол-амьдралын нэгдэлд гарын үсэг зурж, тамгалж-магадгүй тэр ч бүү хэл үүнийг авч ирдэг; амьдралын нэгдэл гэж гэрлэлтийг хэлж байгаа аж."

Секс бол гэрлэлтэд зориулагдсан бөгөөд гэрлэлт нь сексэд зорулагдсан болохыг Бичээст маш тодорхойгоор хэлсэн байдаг. Есүс Эхлэл номоос эш татах байдлаар (1:27, 2:24) хариулдаг: "Бүтээгч анхнаасаа тэднийг эр эмээр нь бүтээснийг та нар уншаагүй юу?" гээд, "Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог" (Матай 19:4-5). Бичээсийг бичигчид сексийн хувьд цэвэр ариун байх болон эхнэр нөхрийн хоорондох итгэмжит байдлыг Бурхантай харилцах бидний харилцааны дүр төрхөөр ашигладаг (Соломоны дуун, Хосеа болон Езекиел номын 16-р бүлгүүдийг үзнэ үү). 

Тэгэхээр хэрэв та гэрлэх хүртлээ секс хийхгүй байхыг хүсч байгаа бол $100-ийн асуулт гэвэл яаж гэдэг асуулт байх болно. Бэлгийн амьдралаа огт хаахгүйгээр сексээс хэрхэн түдгэлзэх боломжтой вэ? 

Энэ нь амаргүй болох нь гарцаагүй, үнэхээр зовлонтой зүйл байж болох хэдий ч-энэ бол боломжтой зүйл юм. Гэрлэх хүртлээ сексийн харилцаанд ороогүй олон аз жаргалтай-хосуудыг бид танина. Энэ талаар миний хувьд ямар байсан бол хэмээн та гайхаж байгаа бол бид ч мөн адил гэрлэхээс өмнөх сексийн харилцаанаас өөрсдөө түдгэлзсэн. Долоон жил болзох явцад маань бие биенийгээ хүсэх үеүд, сорих нөхцөл байдлууд зөндөө гарч байсан хэдий ч гэрлэх хүртлээ хүлээх сонголтдоо бид үнэнч байж чадсан. Харилцаагаа тэр чигээр нь эргэн харах үед энэ бол бидний гаргасан хамгийн шилдэг сонголтуудын нэг хэвээрээ байсаар байдаг. Бие биедээ зориулах хувирашгүй зориулалтууд маань өсөхийн зэрэгцээ бие махбодын хувьд дотно харилцааны байгалийн үе шатаар дамжин өсөх хангалттай хугацаа бидэнд байсан.

Гэрлэснийхээ дараа сексийн харилцаанд орох нууц бол нэг л үгэнд оршдог: хил хязгаарууд. Бэлгийн дур хүслээ унтраахгүйгээр сексээс түдгэлзсэн хосууд тодорхой хил хязгаарыг тогтоон, тэдгээрээсээ гажихгүй байхад суралцсан байдаг. Хэр зэрэг хол явах талаарх санаатай, урьдаас тооцоолсон, ухамсарт сонголтуудыг тэд хийсэн байдаг.  

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

How to Save Sex for Marriage?

Бид гэрлэхээс өмнөх сексэд итгэдэг эсэхийг маань хэн нэгэн биднээс асуух үед "тийм бас үгүй" гэж бид хариулдаг. Өнгөц харахад энэ нь төөрөгдүүлэхүйц хариулт боловч энэ нь маш чухал санааг гаргах боломжийг бидэнд олгодог. Хүн болохын маань хувьд Бурхан бэлгийн амьдралыг бидэнд зөвшөөрдөг бөгөөд гэнэт бид бэлгийн дуршилгүй болох боломжгүй. Энэхүү шалтгааны улмаас гэрлэлтээс өмнөх бэлгийн харилцаанд бид итгэдэг. Бид аливаа зүйлийг дагахдаа маш түргэн хэдий ч гэрлэхээс өмнө бэлгийн харилцаатай байх нь Бурханы зарчмаас гажсан зүйл болох нь тодорхой. 

More

Лэс Пэрроттод энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: http://www.SYMBIS.com -д зочилно уу