Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмуудЗагвар
Өдөр бүрээ төлөвлө
Санхүүгийн хувьд амжилттай байхын тулд дансанд тань орохоос нь өмнө мөнгөө хэрхэн зарцуулахаа та төлөвлөсөн байх ёстой гэдэг бол нууц биш. Цаг завынхаа хувьд ч бид мөн үүнтэй адил сахилгажуулалттайгаар хандах ёстой. Үнэндээ, мөнгийг дахин олж болдог бол цагийг бид дахин олж авч чадахгүй учраас мөнгөө төлөвлөхөөс илүүтэйгээр цагаа бид төсөвлөх хүсэлтэй байх ёстой.
Хэрэв та энэхүү уншлагын төлөвлөгөөний хоёрдахь өдөрт Есүсийн өгсөн чигийг дагасан бол тухайн өдөрт үр нөлөөтэй байхад хэр зэрэг цаг зарцуулах талаар тодорхой хязгаарыг тогтоосон байх ёстой. Эдгээр хил хязгаарыг тогтоосноор, амлалтуудаа цэгцэлснээр, чухал цөөн хэдэн хийх төслүүд болон ажлуудаа цэгцэлсний дараагаар илүү төлөвлөх үе шатанд шилжин өдрийн цаг бүрийг хэрхэн зарцуулахаа тодорхойлох цаг ирээд байна. Лук 14:28 дахь Есүсийн хэлсэн үгэнд би үнэхээр дуртай, "Та нарын хэн чинь цамхаг барихыг хүсвэл эхлээд суугаад, үүнийг дуусгахтайгаа юу хэмээн зардлыг нь тооцоолохгүй вэ?" Үр нөлөөтэй үйл ажиллагаануудынхаа "зардлыг тооцоолох" арга зам бол цагаа төсөвлөх, тухайн зүйлийг хийнэ гэж амлахад "дуусгахтайгаа" гэдэгт итгэлтэй байх зэрэг мөн.
Тэгэхээр энэ нь амьдрал дээр ямархуу байдалтай харагддаг вэ? Миний хувьд ажлынхаа сүүлийн 30 минутыг би маргааш хийж дуусгах хамгийн чухал ажлууд болон төслүүдийг тодорхойлох, эдгээр зүйлсийг болон хуанли дээрх бусад бүх ажлуудыг хийж дуусгахад цагаа хэрхэн хуваарилахаа төлөвлөхөд зарцуулдаг. Ингэснээр, маргааш нь би ажил дээрээ ирээд суух үедээ дараа нь юу хийх вэ гэдэгт үнэ цэнэтэй оюун ухааны хүчээ дэмий үрэх хэрэггүй болдог. Шийдвэр аль хэдийнээ гарсан. Одоо миний хийх цор ганц зүйл бол гүйцэтгэх юм.
Сургаалт үгс номонд Бурхан эд баялаг болон цаг заваа хэрхэн зарцуулах вэ гэдгийг болгоомжтойгоор төлөвлөх мэргэн ухааныг илчилдэг. Өдөрт юу хийх вэ гэдгээ төлөвлөх үедээ 24 цагт юуг хийж дуусгах боломжтой болохоо албаар дутуугаар үнэлдэг бай. Тухайн өгөгдсөн цаг хугацаанд юуг хийж дуусгах боломжтой болохоо хэт өндрөөр үнэлэх гээд байдаг нь хүний төрөлх байдал. Өдрөө төлөвлөх дээр ухаалаг шийдвэр гаргахад энэ нь танд туслах болно гэдгийг үргэлж санаарай. Төлөвлөсөн ажлаа хийж амжуулахгүй байснаас төлөвлөөгүй байсан чөлөөт цагаар ажлын өдрөө төгсгөх нь хамаагүй дээр.
Лук 14:29-30-дээр Есүс хэрхэн болгоомжлуулсан байдгыг санаарай: "Эс тэгвээс, суурийг нь тавьчихаад дуусгаж чадахгүйг нь харсан бүхэн түүнийг шоолж, “Энэ хүн барьж эхэлсэн ч дуусгаж чадсангүй” гэх болно.'" Хийнэ гэж хэлснээ хийхгүй байх нь алдагдсан дэлхий дээрх гэрчлэлд маань үнэхээр хор хөнөөлтэй. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд цагаа сайтар төлөвлө.
Энэ төлөвлөгөөний тухай
Өдөрт 24-өөс илүү цаг байхгүйд та санаа зовж байна уу? Таны хийх зүйлсийн жагсаалт хийх ёстой зүйлсээр дүүрсэн байна уу? Ядарсан байхаас залхаж байна уу, Бурханы Үгэн дотор, найз нөхөд, гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг хангалттай байхгүй байна уу? Эдгээр нь дэлхий дээрх хамгийн түгээмэл тэмцэл байх талтай. Сайн мэдээ гэвэл цаг хугацаагаа зөв зохицуулах тодорхой зарчмуудыг Библи танд санал болгодог. Энэхүү төлөвлөгөө нь эдгээр бичвэрүүд дээр тайлбарлагдаж, амьдралынхаа үлдсэн хугацааг хэрхэн яаж зохицуулах талаар супер практик зөвлөгөөг танд өгөх болно!
More