Бүх хэрэгцээнд зориулсан Бурханы ҮгЗагвар
ТЭНГЭРУЛСЫН УРИЛГА
"Би чиний Эцэг байх болно."
Библийн хамгийн чухал эшлэл юу вэ? Олон хүмүүс хариулахдаа, "Иохан 3:16: Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгөв." гэж хэлдэг. Гэсэн хэдий ч Паулын Коринт дахь чуулганд бичсэн хоёр дахь захидлын энэ эшлэл бас маш том баталгааг гаргаж болно. Нэг ёсондоо Бурханы бүх төлөвлөгөө, зорилгыг “Би та нарт Эцэг байх болно." гэж дүгнэх боломжтой. Энэ бол Адам болон Ева нар Еден цэцэрлэгт нүгэл үйлдсэнээс хойших Бурханы төлөвлөгөө байсан. Ийм зүйл тохиолдоход хүн төрөлхтөн Эцэгийн хайраас тусгаарлагдсан. Үнэндээ бид сүнслэг байдлын хувьд өнчирч, Бурхантай бид Эцэг хүүхдийн харилцаагүй болсон. Гэвч Есүст талархъя, энэ бүхэн өөрчлөгдсөн! Есүс бол бидний өнчин байдлын хариулт юм. Тэр бидний нүглийн төлөө үхэхээр ирж, дэлхий дээрх Эцэгийн гэр бүлд биднийг өргөж авахаар энэ дэлхийд ирсэн. Одоо бид Бурханыг "Эцэг" хэмээн дуудаж Түүний мутар дахь хайранд амарч болно. Энэхүү чимээгүй цагийн судлалуудад Есүс биднийг эдгээр мөнхийн үгэнд хариулахад урьж байна: “Би та нарт Эцэг байх болно."
ЗАЛБИРАЛ
Бурхан минь, Таныг Эцэг гэдгийг мэдэхэд урьсанд баярлалаа. Би бүх зүрх сэтгэлээрээ "Тийм" гэж энэхүү чимээгүй цагийн судлалын эхлэлээс хэлнэ. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.
Илүү ихийг Destiny Image Publishers
ийн вэбсайтаас эсвэл номын талаар улам илүүг эндээс Amazon or Barnes and Nobleс олж авна уу.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдрал хэцүү байж болно, Мөн сорилттой тулгарсан, урам зориг хэрэгтэй үед явах хамгийн сайн газар бол Бурханы Үг юм. Гэвч заримдаа үүнийг хаанаас хайх нь мэдэхэд хэцүү байж болно. Бүх хэрэгцээнд зориулсан Бурханы Үг нь Үгийг суралцагч бүрийн амьдралын өгсөж уруудах үед хайж олох чухал судруудыг агуулдаг. Хүнд хэцүү үед тан туслахын төлөө Бурханд найд.
More