Освалд Чамберс: Амар тайван - Ариун Сүнс дотор амьдрахуйЗагвар
Бусдад номлох бол амархан, ялангуяа бусад хүмүүст юу хийх хэрэгтэйг нь хэлэх үнэхээр амархан; "Тэд амар тайван болон баяр хөөрөөр дүүрэн байх ёстой хэмээн та бусад хүмүүст номлосоор ирсэн, харин та өөрөө тийм байж чадаж байна уу? Та амар тайван, баяр хөөрөөр дүүрэн байна уу?"--гэх байдлаар Бурханы мессэж өөдөө хаясан чулуутай адил буух нь бас нэг өөр хэрэг. Есүсийн адил үйлсийг үйлдэх байдлаар үйлсээрээ өөрийнхөө гэрлийг цацруулж байдаг; үнэнийг номлодгынхоо адил тийнхүү амьдардаг хүнийг жинхэнэ гэрч гэдэг.
Бурханы амьдрал баяр хөөрт илэрхийлэгдэх арга зам бол магтаалыг олж авахыг огт хүсдэггүй амар тайванд оршдог. Бурханаас ирсэн мессэж гэдгийг нь хүн мэдээд үүнийг түгээх үед, бүтээсэн зорилгын биелэлийг нүдээр үзсэн гэрчид энэ нь тэр даруй өгөгддөг бөгөөд Бурханы амар тайван түүний дотор оршин, тэрээр хэнээс ч магтаал эсвэл буруутгалыг хүлээн авахад тэр бүр анхаарлаа хандуулаад байдаггүй.
Тунгаан бодох асуултууд: Дадлага өөрөө хийхээсээ илүүтэйгээр ямар үнэнийг би номлодог вэ? Би болон хэн нэгний хоорондох шийдвэрлээгүй асуудал миний доторх Христийн гэрлийг халхлах хөшиг мэт байна уу? Амар тайвныг тогтооход ямар төрлийн бардам зан минь саад болж байна вэ?
Бурханы хайр-с эш татсан болно, © Дисковэри Хаус Паблишерс

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дэлхийд хамгийн их хүндлэгдсэн чимээгүй цагийн зохиолч, "Түүний дээдийн төлөөх миний хамгийн эрхэм дээд" номын зохиолч Освальд Чамберсийн бүтээлээс эш татсан "Амар тайван: Ариун Сүнс дотор амьдрахуй" бол урам зоригийн эрдэнэсийн сан юм. Бурхан дотор амралтыг олж, өөрийн амьдралд Бурханы амар тайвны ач холбогдлын талаар илүү гүнзгий ойлголтыг олж аваарай.
More
Дэсковэри Хаус Паблишерс-т энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: www.utmost.org -д зочилно уу