Бүтэн Библи
Бүтэн Библийг нэг жилд
Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөгөөр, та өдөр бүр Хуучин болон Шинэ Гэрээг уншин, Библиэр бүхэлд нь аялах болно. Та Хуучин Гэрээг он цагийн дарааллынх нь дагуу, Дуулал ном болон эш үзүүлэгчдийн талаар тухайн өдрийн түүхтэй холбон уншина. Библи бол Есүс рүү чиглэсэн цогц түүх юм гэдгийг илэрхийлэх өдөр бүрийн Шинэ гэрээний хэсэг мөн багтсан. Харин долоо дахь өдөр бол сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох завсарлагааны өдөр юм.
Бүтэн Библийг 2 жилд
Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөгөөр, та өдөр бүр Хуучин болон Шинэ Гэрээг уншин, хоёр жилийн дотор Библиэр бүхэлд нь аялах болно. Та Хуучин Гэрээг он цагийн дарааллынх нь дагуу, Дуулал ном болон эш үзүүлэгчдийн талаар тухайн өдрийн түүхтэй холбон уншина. Библи бол Есүс рүү чиглэсэн цогц түүх юм гэдгийг илэрхийлэх өдөр бүрийн Шинэ гэрээний хэсэг мөн багтсан. Харин долоо дахь өдөр бол сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох завсарлагааны өдөр юм.
Цаг тооллын дарааллаарх
Цэнхэр Үсэгт Библийн "Цаг тооллын дарааллаарх" Уншлагын Төлөвлөгөө нь сүүлийн үеийн түүхийн судалгаа, үнэхээр болсон үйл явдлуудыг бичиж үлдээсэн бичээсийн дарааллаар эмхлэгдсэн болно. Библи уншихдаа түүхийн нөхцлийг нэмэхийг хүсэх хэн бүрт энэхүү төлөвлөгөө нь маш тохирсон төлөвлөгөө мөн. Хангагдсан хуваарийг дагах юм бол бүхэл бүтэн Библийг та нэг жилд багтаан унших боломжтой.
Дагалдагчийн тэмдэглэлээс Нэг ном бүрээр унших уншлагын төлөвлөгөө
Библийг ном бүрээр уншихад таныг удирдах дагахад хялбар гарын авлага. Дагалдагчийн тэмдэглэлээс авсан Библийг ном бүрээр унших энэхүү уншлагын төлөвлөгөө нь танд нэг жилийн дотор Библи уншихад шаардлагатай зүйлсийг өгөх болно.
Каноник
Blue Letter Bible-ийн "Каноник" төлөвлөгөө нь Библийг Эхлэлээс Илчлэл хүртэл дэс дараалан унших зориулалттай. Та хуанлийн нэг жилд Библийг бүхэлд нь дуусгах тогтвортой гарын авлага болгон долоо хоногийн өдөр бүр унших хэсгээр хангагдах болно.
Түүхийн дагуух
Эртний Израилд Хуучин Гэрээг уншихад яг ямар байсан бол гэж та өмнө нь бодож байсан уу? Эсвэл номнууд бичигдэж байх үед Шинэ Гэрээг уншихад яг ямар байсан бол гэж та гайхах үе танд гарч байсан уу? Энэ төлөвлөгөөнд, Хуучин Гэрээний дараалал нь Израилийн Еврей Библитэй төстэй, Хуулиас Эш үзүүлэгчид улмаар Бичээс гэсэн байдалтайгаар үргэлжилдэг. Шинэ Гэрээний дараалал нь ном бүр бичигдсэн дарааллын судалгаан дээр үндэслэсэн. Энэ судалгаа нь баримттай биш хэдий ч Библи уншлагад тань энэ нь тус дэм болохуйц ойлголтыг өгч болох юм.
Бурханы түүхийг унших нь: Нэг жилийн он цаг тооллын дагуух төлөвлөгөө
Доктор Жорж Гутригийн энэхүү төлөвлөгөө нь Библийн материалыг авч, он дарааллын дагуу зохион байгуулдаг. Зарим материалуудын цаг хугацаа, үйл явдлууд нь тодорхойлох боломжгүй тул он цагийн дараалал нь Библийн том түүхүүдийн ерөнхий урсгал, хөгжлийг уншигч танд өгөх оролдлого юм. Зарим эшлэлүүд нь сэдвийн дагуу (жишээлбэл, Иохан 1: 1-3, 1 дэх долоо хоногийн 2 дахь өдөр, мөн олон дуулалууд) байрлуулагдсан болно. Шаардлагатай үед нөхөж унших боломжийг танд олгохын тулд долоо хоног бүр унших зургаан зүйлс байх болно.
Шинэчлэлтийн уншлагын төлөвлөгөө
Шинэчлэлтийн 500 жилийн ойг бид 2017 онд Дэлхийн дуудлагын хамт тэмдэглэсэн. Энэ төлөвлөгөө шинэчлэгчдийн адилаар дараах зүйлийг цохон тэмдэглэдэг: • Зөвхөн Үг-- Зөвхөн Бичээс • "Сайнмэдээ"-ний дараалал (Шинэчлэгчдэд хамгийн их нөлөө үзүүлсэн номуудыг эмхэтгэсэн Библи), • Долоо хоног бүр дэх нигүүлсэл, мөн • Хамгийн сүүлийн үеийн харилцаа холбооны ашиглалт (Гүтенбүргээс YouVersion-тай харилцах!).
49 долоо хоногийн уриалга
Бурхантай харилцах харилцаагаа шинэ шатанд гаргахад бэлэн үү? 49 долоо хоногийн уриалгад нэгдээрэй! Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөгөөр, та өдөр бүр Хуучин болон Шинэ Гэрээг уншин, Библиэр бүхэлд нь аялах болно. Та Хуучин Гэрээг он цагийн дарааллынх нь дагуу, Дуулал ном болон эш үзүүлэгчдийн талаар тухайн өдрийн түүхтэй холбон уншина. Библи бол Есүс рүү чиглэсэн цогц түүх юм гэдгийг илэрхийлэх өдөр бүрийн Шинэ гэрээний хэсэг мөн багтсан. Харин долоо дахь өдөр бол сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох завсарлагааны өдөр юм.