СОЛОМОНЫ ДУУН 4:9-16

СОЛОМОНЫ ДУУН 4:9-16 Ариун Библи 2013 (АБ2013)

Хонгор дүүдэй, сүйт бүсгүй чи минь Зүрх юуг минь догдлуулав. Халтихан ганц харцаараа Зүүлт ганцхан сондроороо Зүрх юуг чинь догдлуулав. Хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь Халуун янаглал чинь юутай амттай Халуун тэр янаглал нь дарснаас Ханхлах тос нь алив үнэртнээс давуутай. Сүйт бүсгүй минь, уруул чинь балыг дуслуулмуй Сүү бал хоёр хэл дор чинь баймуй Хувцасны чинь анхилал Ливаны анхилаан амуй. Хаалттай нэгэн цэцэрлэг Сүйт бүсгүй, дүүдэй минь Хаалттай булаг, лацадсан худаг. Уг суваг чинь анарын цэцэрлэг агаад Шилдгийн шилдэг жимстэй Задь хийгээд суман цэцэг, шанц болоод годоль Гүргэм бас суман цэцэг гүглийн хамаг мод Мирр болон зуун насттай Цэцэрлэгийн нэгэн булаг амьд усны худаг Ливанаас ундрах горхин. Умрын салхи аа, босоорой, өмнийн салхи аа, ирээрэй. Цэцэрлэгт минь сэвэлзэнхэн Сэнгэнэм үнэрийг нь тараагаарай Хайрт минь чи цэцэрлэгтээ ирээрэй Хамгийн шилдэг жимсийг нь идээрэй.

СОЛОМОНЫ ДУУН 4:9-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

Дүү минь, сүйт бүсгүй минь, чи зүрхний минь цохилтыг түргэсгэв. Нүднийхээ ганцхан харцаар, хүзүүний зүүлтийхээ ганцхан эрхээр чи зүрхний минь цохилтыг түргэсгэв. Дүү минь, сүйт бүсгүй минь, чиний хайр юутай сайхан бэ! Чиний хайр дарснаас, тосны чинь анхилуун үнэр бүх үнэртнүүдээс юутай илүү вэ! Сүйт бүсгүй минь, чиний уруул балыг дуслуулна. Хэлний чинь дор бал, сүү байх аж. Хувцасны чинь анхилуун үнэр Ливаны анхилуун үнэр мэт бөлгөө. Миний дүү, миний сүйт бүсгүй бол цоожлогдсон цэцэрлэг, цоожлогдсон чулуун цэцэрлэг, лацдуулсан булаг болой. Чиний нахиа нь анарын цэцэрлэг агаад энэ нь шилмэл жимстэй, нардтай суулгасан хенна, нард ба саффрон, годил ба шанц, үнэртэй бүх мод, Гүгэл болон алоены хамт Хамгийн сайхан бүх үнэртэнтэй болой. Чи бол цэцэрлэгийн булаг, цэнгэг усны худаг, Ливанаас урсан гарах горхи болой. — Умардын салхи аа, босооч, өмнөдийн салхи аа, ирээч. Цэцэрлэгийн маань үнэрийг анхилуулан, үнэрийг нь тараагаач. Хайрт минь цэцэрлэгтээ ирж, шилмэл жимсийг нь идэг.