ИЛЧЛЭЛТ 9:1-12

ИЛЧЛЭЛТ 9:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тав дахь тэнгэр элч бүрээгээ таттал тэнгэрээс дэлхий уруу унасан одыг би харав. Тэр одонд ёроолгүй нүхний түлхүүрийг өгсөн байлаа. Өнөөх од ёроолгүй нүхийг нээтэл, асар том зуухны утаа мэт утаа нүхнээс гарав. Нүхний утаанаас болж нар, агаар харанхуйллаа. Утаанаас царцаанууд газар дээр гарч ирлээ. Газрын хилэнцэт хорхойнуудын хүч шиг хүчийг тэдэнд өгсөн байжээ. Дэлхийн өвс ногоонд ч, ямар ч ногоон юманд ч болон модонд ч хор учруулж болохгүй гэж тэдэнд хэлсэн ажээ. Зөвхөн духан дээрээ Бурханы тамгагүй хүмүүст болох юм. Тэднийг алахгүй, харин таван сарын турш тарчилгахыг царцаануудад зөвшөөрсөн байв. Тэдний тарчилгалт нь хилэнцэт хорхой хүнийг хатгахад тарчилгадагтай адил юм. Тэр өдрүүдэд хүмүүс үхлийг хайх бөгөөд түүнийг олохгүй. Тэд үхэхийг хүсэвч үхэл тэднээс зугтана. Царцаануудын дүр нь тулалдаанд бэлтгэгдсэн морьд мэт байлаа. Толгой дээрээ алт шиг титэм мэт юмтай, нүүр нь хүний нүүр шиг байв. Тэдний үс нь эмэгтэй хүнийх шиг бөгөөд тэдний шүд нь арслангийн шүд шиг байв. Тэд төмөр цээживч мэт цээживчтэй байсан. Тэдний далавчных нь дуу чимээ тулалдаанд орохоор давхилдаж буй олон морьд тэрэгний дуу чимээтэй адил байлаа. Тэд хилэнцэт хорхойнхтой адил сүүл, хатгууртай юм. Хүмүүст таван сарын турш хор учруулах хүч тэдний сүүлэнд нь байдаг. Тэд өөрсдийг нь захирдаг хаантай бөгөөд тэр нь ёроолгүй гүний тэнгэр элч ажээ. Түүний нэр нь еврейгээр “Абаддон”, грекээр “Аполлуон” юм. Эхний гай тотгор өнгөрлөө. Харагтун, үүний дараа бас хоёр гай тотгор айсуй.

Хуваалцах
ИЛЧЛЭЛТ 9 унших

ИЛЧЛЭЛТ 9:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)

Тав дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрээс дэлхийд унасан одыг би харав. Тэр одонд оёоргүй гүний худгийн түлхүүрийг өгсөн байлаа. Өнөөх од оёоргүй гүний худгийг нээтэл асар том зуухных мэт утаа худгаас гарав. Худгийн утаанаас болж нар, агаар харанхуйллаа. Утаанаас царцаанууд газар дээр гарч ирлээ. Газрын хилэнцэт хорхойнуудын хүч мэт хүчийг тэдэнд өгсөн байжээ. Дэлхийн өвс ногоонд ч, ямар ч ногоон ургамал болон модонд хор учруулж болохгүй гэж тэдэнд хэлсэн ажээ. Зөвхөн духан дээрээ Бурханы тамгагүй хүмүүст болох юм. Тэднийг алахгүй, харин таван сарын турш тарчилгахыг царцаануудад зөвшөөрсөн байв. Тэдний тарчилгал нь хилэнцэт хорхой хүнийг хатгахад тарчилгадагтай адил аж. Тэр өдрүүдэд хүмүүс үхлийг хайвч яагаад ч олохгүй. Тэд үхэхийг хүсэвч үхэл тэднээс зугтана. Царцаануудын дүр нь тулалдаанд бэлтгэгдсэн морьд мэт байлаа. Толгой дээрээ алтан титэм мэт зүйлстэй, нүүр нь хүний нүүр шиг байв. Тэдний үс нь эмэгтэй хүнийх шиг бөгөөд шүд нь арслангийн шүд шиг байв. Тэд төмөр цээживч мэт цээживчтэй байсан. Далавчных нь дуу чимээ тулалдаанд орохоор давхилдаж буй олон морьт тэрэгний чимээтэй адил байлаа. Тэд хилэнцэт хорхойнхтой адил сүүл, хатгууртай юм. Хүмүүст таван сарын турш хор учруулах хүч тэдний сүүлэнд нь байдаг. Тэд өөрсдийг нь захирдаг хаантай бөгөөд тэр нь оёоргүй гүний тэнгэрэлч ажээ. Нэр нь еврейгээр “Абаддон”, грекээр “Аполлуон” юм. Эхний гай тотгор өнгөрлөө. Харагтун, үүний дараа бас хоёр гай тотгор айсуй.

Хуваалцах
ИЛЧЛЭЛТ 9 унших