ДУУЛАЛ 94:1-23

ДУУЛАЛ 94:1-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

Өшөө авалтын Бурхан болох ЭЗЭН, Өшөө авалтын Бурхан, гэрэлтээч! Дэлхийн Шүүгч ээ, босож, Бардамнагчдад нөхөн төлөөч. Хэдий болтол хорон муу хүмүүс, ЭЗЭН, Хэдий болтол хорон муу хүмүүс баярлаж цэнгэх вэ? Тэд цацаж, дээрэлхүү үгс ярьдаг. Хууль бусыг үйлдэгчид бүгд өөрсдөөрөө бахархдаг. Өө, ЭЗЭН, тэд Таны хүмүүсийг бяцалж, Таны өв залгамжлалыг зовоодог. Тэд бэлэвсэн эмэгтэй ба харь хүнийг алж, Өнчнийг ч хороодог. Тэд “ЭЗЭН хардаггүй, Иаковын Бурхан анхаардаггүй” гэв. Ард түмний дундах мунхгууд аа, анхаараарай. Тэнэгүүд ээ, та нар хэзээ ухаарах юм бэ? Чихийг бүтээсэн Тэрээр сонсохгүй гэж үү? Нүдийг бүтээсэн Тэрээр харахгүй гэж үү? Үндэстнүүдийг гэсгээдэг, Хүнд эрдэм мэдлэгийг заадаг Тэрээр зэмлэхгүй гэж үү? ЭЗЭН хүний бодлуудыг хийгээд Тэдгээр нь дэмий хоосон болохыг мэднэ. Өө, ЭЗЭН, Таны гэсгээдэг, Таны Өөрийн хуулиа заадаг хүн ерөөлтэй еэ! Ингэснээр хорон муу хүнд нүх ухах хүртэл Та түүнийг зовлонгийн өдрөөс ангижруулан тайвныг өгнө. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнийг хаяхгүй, Өөрийн өвийг ч орхихгүй. Учир нь шүүх дахин зөв шударга болж, Зүрхээрээ шулуун бүгд түүнийг дагана. Хэн мууг үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө босох вэ? Хэн гэм нүгэл үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө зогсох вэ? Хэрэв ЭЗЭН надад тус болоогүйсэн бол Миний сэтгэл удахгүй чимээгүйн дунд оршихсон. Хэрэв би “Миний хөл хальтирсан” гэж хэлэх ёстой байсан бол, Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл намайг түших байсан. Миний дотор санаа зовсон бодлууд олшироход Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг. Зарлигийн эсрэг бузар мууг сэдэгчдийн буюу Сүйрлийн сэнтий Тантай эвсэж чадах уу? Тэд хамтдаа зөв шударга хүмүүсийн амийн эсрэг бүлэглэж, Гэмгүй хүнд үхлийн ял өгдөг. Харин ЭЗЭН миний бат цайз, Миний Бурхан миний хоргодох хад байсаар ирсэн. Тэр тэдний гэм нүглийг өөрсөд дээр нь авчирсан бөгөөд Тэднийг бузар муугийнх нь дотор устгана. Бидний Бурхан ЭЗЭН тэднийг устгана.

Хуваалцах
ДУУЛАЛ 94 унших

ДУУЛАЛ 94:1-23 Ариун Библи 2013 (АБ2013)

Өшөө авалтын Бурхан ЭЗЭН, Өшөө авалтын Бурхан, гэрэлтээч! Дэлхийн Шүүгч ээ, босож, Бардамнагчдад үйлийнх нь хариуг өгөөч! ЭЗЭН, хэдий болтол буруутууд, Хэдий болтол гэм нүгэлтнүүд Баярлаж цэнгэх вэ? Тэд дээрэлхүү үгсийг ярьдаг. Ёс бусыг үйлдэгчид бүгд өөрсдөөрөө бахархдаг. Өө ЭЗЭН, тэд Таны хүмүүсийг бяцалж, Таны өвийг зовоодог. Тэд бэлэвсэн эмэгтэй ба ирмэл хүнийг алж, Өнчнийг хороодог. Тэд “ЭЗЭН хардаггүй, Иаковын Бурхан анзаардаггүй” гэдэг. Ард түмний дундах бодлогогүйчүүд ээ, ухаарцгаа! Тэнэгүүд ээ, та нар хэзээ ойлгох юм бэ? Чихийг бүтээсэн Тэрээр сонсохгүй гэж үү? Нүдийг бүтээсэн Тэрээр харахгүй гэж үү? Үндэстнүүдийг гэсгээдэг, Мэдлэгийг хүмүүнд заадаг Тэрээр зэмлэхгүй гэж үү? Хүний эргэцүүлэл нь дэмий хоосон гэдгийг ЭЗЭН мэддэг. Өө ЭЗЭН, Таны гэсгээдэг, Бас хуулиасаа заадаг хүн ерөөлтэй еэ! Ингэснээр гэм буруутанд нүх ухах хүртэл Та түүнийг зовлонгийн өдрөөс ангижруулан тайвныг өгнө. Учир нь ЭЗЭН ард түмнээ эс хаяж, Өв юугаа ч эс орхиюу. Учир нь шүүх дахин зөв шударга болж, Зүрх шулуун бүхэн түүнийг дагана. Хэн мууг үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө босох вэ? Хэн ёс бусыг үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө зогсох вэ? Хэрэв ЭЗЭН надад тус болоогүйсэн бол Сэтгэл минь удахгүй чимээгүйн дунд оршихсон. Хэрэв би “Миний хөл халтирсан” гэж хэлэх ёстой байсан бол, Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань намайг түших байсан. Миний дотор санаа зовоосон бодлууд олшироход Таны тайтгарууллууд сэтгэлийг минь баясгадаг. Зарлигийн эсрэг бузар мууг сэдэгчдийн буюу Хорлолын сэнтий Тантай эвсэж чадах уу? Тэд хамтдаа зөвт хүмүүсийн амийн эсрэг бүлэглэж, Гэмгүй цусанд үхлийн ял өгдөг. Харин ЭЗЭН миний бат цайз, Миний Бурхан миний хоргодох хад байсаар ирсэн. Тэр тэдний цөв мууг Өөрсөд дээр нь авчирсан бөгөөд Тэднийг хорон муугийнх нь дотор устгана. Бурхан ЭЗЭН маань тэднийг устгана.

Хуваалцах
ДУУЛАЛ 94 унших