ДУУЛАЛ 80:1-19
ДУУЛАЛ 80:1-19 Ариун Библи 2013 (АБ2013)
Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавиач. Херубуудын дээр залрагч аа, гэрэлтээч. Бениамин, Ефраим, Бас Манассегийн өмнө хүчээ босгож Биднийг аврахаар ирээч! Бурхан, биднийгээ дахин босгооч, Нүүр царайгаа гэрэлтүүлээч, Тэгвэл бид аврагдана. Түг түмдийн Бурхан ЭЗЭН, Хэдий болтол хүмүүсийнхээ залбиралд Та уураа уугиулах вэ? Тэднийг нулимсан талхаар хооллож, Тэдэнд нулимсыг ихээр Та уулгалаа. Та биднийг хөршийн маань маргааны бай болгожээ. Дайснууд маань дундаа шоолон хөхөрлөө. Түг түмдийн Бурхан, Биднийгээ дахин босгооч, Нүүр царайгаа гэрэлтүүлээч, Тэгвэл бид аврагдана. Усан үзмийн модыг Египетээс Та гаргасан. Үндэстнүүдийг хөөн гаргаж, Та түүнийг суулгасан. Өмнийг нь Та түүний тул цэвэрлэсэн. Үндсийг нь үндэслүүлж өнөөх нутгийг дүүргэсэн. Түүний сүүдэр уулсыг бүрхсэн, Мөчрүүд нь Бурханы хуш шиг байсан. Мөчрөө далай хүртэл, Салаагаа мөрөн хүртэл сунгасан. Замаар явж өнгөрөгч бүхэн түүнийг зулгааж болохуйцаар Юунд Та хашлагыг нь нураав? Ойн зэрлэг гахай түүнийг тасчиж, Хээрийн амьтан бүхэн түүгээр хооллож байна. Түг түмдийн Бурхан, Эргэн ирээч, гуйя. Тэнгэрээс өнгийн хараач! Энэ усан үзмийн модыг, Таны баруун мутрын тарьсан усан үзмийн нахиаг хараач! Өөртөө бат бэх болгосон мөчрөө харан айлчлаач! Тэрээр галд шатаж, цавчигдсан. Нүүрний тань зэмлэлээс болж тэд сөнөнө. Мутар тань Таны баруун гар дахь хүний дээр, Таны Өөртөө бат бэх болгосон хүний хүүгийн дээр байх болтугай. Тэгвээс бид Танаас ухрахгүй. Биднийг амилуулаач, Бид нэрийг тань дуудна. Түг түмдийн Бурхан ЭЗЭН, Биднийгээ дахин босгооч! Нүүр царайгаа гэрэлтүүлээч! Тэгвэл бид аврагдана.
ДУУЛАЛ 80:1-19 Ариун Библи, 2004 (АБ2004)
Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавин сонсооч. Херубуудын дээгүүр залрагч аа, гэрэлтээч. Ефраим, Бениамин болон Манассегийн өмнө Өөрийн хүчийг харуулан, Биднийг аврахаар ирээч! Бурхан, биднийг сэргээж Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч, Тэгвэл бид аврагдах болно. Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Та хэдий болтол Өөрийн хүмүүсийн залбиралд уурлах вэ? Та тэднийг нулимсаар хооллож, Тэдэнд нулимсыг ихээр уулгасан. Та биднийг хөршийн маань маргааны бай болгодог бөгөөд Дайснууд маань өөрсдийнхөн дундаа шоолон хөхөрдөг. Түмэн цэргийн Бурхан, биднийг сэрээж, Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч, Тэгвэл бид аврагдах болно. Та усан үзмийн нэгэн модыг Египетээс гаргасан. Та үндэстнүүдийг хөөн гаргаж, түүнийг суулгасан. Та түүнд хөрсийг бэлтгэсэн бөгөөд Тэр нь газарт гүнзгий үндэслэж, нутгийг дүүргэсэн. Түүний сүүдэр уулсыг бүрхсэн бөгөөд Түүний мөчрүүд Бурханы хуш шиг байв. Тэр мөчрөө далай хүртэл, Салаагаа Мөрөн хүртэл сунгасан. Замаар явж өнгөрөгч бүхэн жимсийг нь түүхээр Юунд Та түүний ханыг нураасан бэ? Ойн бодон гахай түүнийг идэж, Тал хээрт хөдөлдөг бүхэн түүгээр хооллодог. Түмэн цэргийн Бурхан, дахин эргэн ирээч, бид Танаас гуйж байна. Тэнгэрээс өнгийн харж, энэ усан үзмийн модыг болон Таны баруун мутрын тарьсан нахиаг ч арчлан, Өөрийнхөө төлөө бат бэх болгосон мөчрөө ч хараач. Тэр нь галд шатаж, тастуулсан. Таны нүүр зэмлэснээс болж тэд сөнөдөг. Таны гар Таны баруун гар тал дахь хүний дээр, Таны Өөрийнхөө төлөө бат бэх болгосон хүний хүүгийн дээр байх болтугай. Тэгвээс бид Танаас ухарч буцахгүй. Биднийг сэргээгээч, тэгвэл бид Таны нэрийг дуудна. Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, биднийг сэргээгээч. Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч, Тэгвэл бид аврагдах болно.