ДУУЛАЛ 73:1-28

ДУУЛАЛ 73:1-28 Ариун Библи 2013 (АБ2013)

Үнэндээ Бурхан Израильд, Зүрх цэвэртэнд бас сайн. Хөл минь, гэтэл бараг бүдрэв. Ул минь, тэгтэл хариугүй халтирав. Гэм буруутны амжилтыг хараад Сайрхагчид би атаархав. Тэд үхэх цагтаа зүдүүргүй агаад Бие хаа нь тарган юм. Тэд бусад хүмүүс шиг зовлонгүй, Хүн төрөлхтөн шиг ч гай гамшиггүй. Тиймээс бардамнал нь Тэдний хүзүүний зүүлт болж, Хүчирхийллийн хувцас тэднийг нөмөрдөг. Таргалснаас болж нүд нь бүлтэрчээ Зүрхний нь төсөөллүүд хүслээс нь илүү. Тэд элэглэж, Дарангуйллын талаар хорсолтой өгүүлж, Ихэмсгээр бас ярьцгаана. Тэд амаараа тэнгэрсийг эсэргүүцэж, Хэл нь газар дэлхийгээр сэлгүүцнэ. Тиймээс түүний хүмүүс Энэ газарт эргэн ирж, Бялхам их усыг ууна. Тэд “Бурхан яаж мэддэг юм бэ? Хамгийн Дээд Нэгэнд мэдлэг байдаг уу?” гэцгээнэ. Харагтун, эдгээр нь буруутууд юм Үргэлж санаа амар байж Эд хөрөнгөө тэд арвижуулна. Үнэндээ би зүрхээ Дэмий л зэмгүй цэвэр байлгаж, Гараа гэмгүй байдал дотор угаалаа. Учир нь би өдөржин сахилгажуулагдаж, Өглөө бүр гэсгээл хүртдэг байжээ. Хэрвээ би “Би ингэж ярина” гэсэн бол, Харагтун, би Таны хүүхдүүдийн үе удмаас урвах байсан. Үүнийг ойлгохоор бодох үед минь Надад маш хэцүү байв. Бурханы ариун газарт орох хүртэл минь Ийн үргэлжлэв. Тэгэхэд л би тэдний эцсийг ухаарсан Үнэндээ Та тэднийг Халтиргаатай газар байлган Та тэднийг мөхөл уруу хаясан Тэд хоромхон зуур ингэж сүйрэх гэж! Тэд гэнэтийн аймшгаар Бүрмөсөн сүйтгэгдсэн билээ! Зүүднээс сэрэх мэт тэднийг босгохдоо, ЭЗЭН Та, Дүр төрхийг нь ч үл ойшооно. Зүрх минь гашуудан Дотроо би цоо хатгагдахдаа Би тэнэг, ухвар мөчид байж Таны өмнө би адгуус адил байжээ. Гэсэн ч би үргэлж Тантай хамт байна Та баруун гараас минь барьсан. Та намайг зөвлөгөөгөөрөө удирдаж, Хожим намайг сүр жавхланд угтан авна. Тэнгэрт Танаас гадна Хэн надад байгаа вэ? Танаас өөр юуг ч Газар дээр би үл хүснэ. Бие махбод хийгээд зүрх минь Үгүй болж болох ч, Бурхан мөнхөд зүрхний минь хад Хувь ногдол минь юм. Учир нь, харагтун, Танаас хол байгчид нь сөнөх болно. Танд итгэлгүй бүгдийг Та устгасан билээ. Харин Бурханд ойр байх нь надад сайн. Таны бүх үйлсийг тунхаглахын тулд Би БУРХАН Эзэнийг Хоргодох газраа болгосон.

Хуваалцах
ДУУЛАЛ 73 унших

ДУУЛАЛ 73:1-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

Үнэхээр Бурхан Израильд, Зүрх нь цэвэр хүмүүст сайн билээ. Харин миний хувьд би бараг хөл алдаж, Бараг хальтрах шахлаа. Учир нь би хорон муу хүний амжилтыг харан Сайрхагчид атаархсан. Учир нь тэд үхэх цагтаа өвчингүй байдаг бөгөөд Тэдний бие нь тарган юм. Тэд бусад хүмүүс шиг зовлонгүй, Хүн төрөлхтөн шиг ч гай гамшиггүй. Тиймээс бардамнал нь тэдний хүзүүний зүүлт болдог. Хүчирхийллийн хувцас тэднийг нөмөрдөг. Таргалснаас болж нүд нь бүлтэрчээ. Тэдний зүрхний төсөөллүүд хүслээс нь илүү. Тэд элэглэж, дарангуйллын талаар хорсолтойгоор ярьдаг. Тэд ихэмсгээр ярьдаг. Тэд амаараа тэнгэрүүдийг эсэргүүцэж, Тэдний хэл газар дэлхийгээр жагсан алхаж байна. Тиймээс түүний хүмүүс энэ газар уруу эргэн ирж, Бялхам их усыг уудаг. Тэд “Бурхан яаж мэддэг юм бэ? Хамгийн Дээд Нэгэнд мэдлэг байдаг уу?” гэдэг. Харагтун, эдгээр нь хорон муу хүмүүс юм. Үргэлж тайвширсан байж тэд эд хөрөнгөө арвижуулсан билээ. Үнэндээ би дэмий л зүрхээ цэвэр байлгаж, Гараа гэмгүй байдал дотор угаалаа. Учир нь би өдөржин сахилгажуулагдаж, Өглөө бүр гэсгээл хүртдэг байжээ. Хэрвээ би “Би ингэж ярина” гэсэн бол, Харагтун, би Таны хүүхдүүдийн үе удмаас урвах байсан. Үүнийг ойлгохоор бодох үед минь Надад маш төвөгтэй байсан бөгөөд Энэ нь намайг Бурханы ариун газарт орох үе хүртэл үргэлжлэв. Тэгэхэд л би тэдний эцсийг ухаарсан. Үнэндээ Та тэднийг хальтиргаатай газар байлгасан юм. Та тэднийг мөхөл уруу хаясан. Тэд хоромхон зуур ингэж сүйрэх гэж! Тэд гэнэтийн аймшгаар бүрмөсөн сүйтгэгдсэн билээ! ЭЗЭН, хүн зүүднээсээ сэрдэг шиг Та тэднийг сэрээн, дүр төрхийг нь ч үл ойшооно. Миний зүрх сэтгэл гашуудахад Би дотроо цоо хатгагдан Мэдрэмжгүй, хайхрамжгүй байв. Би Таны өмнө адгуус амьтан шиг л байсан. Гэсэн ч би үргэлж Тантай хамт байна. Та баруун гараас минь барьсан юм. Та намайг Өөрийн зөвлөгөөгөөр удирдаж, Хожим намайг сүр жавхланд угтан авна. Тэнгэрт Танаас гадна надад хэн байгаа вэ? Танаас өөр юуг ч газар дээр би хүсдэггүй. Махан бие ба зүрх минь үгүй болж болно, Харин Бурхан бол мөнхөд зүрхний минь хүч болон миний хувь юм. Учир нь харагтун, Танаас хол буй хүмүүс сөнөх болно. Танд итгэлгүй бүгдийг Та устгасан билээ. Харин Бурханд ойр байх нь надад сайн. Таны бүх үйлсийг тунхаглахын тулд Би БУРХАН Эзэнийг өөрийн хоргодох газар болгосон.