ДУУЛАЛ 72:12-19

ДУУЛАЛ 72:12-19 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэрээр гачигдагчийг Тусламж гуйн хашхирахад нь, Дарлагдагч ба туслагчгүй нэгнийг ч бас аварна. Тэрээр ядуус, гачигдагсдыг өршөөж Гачигдагсдын амийг аврах болно. Тэр тэдний амийг Дарамт хүчирхийллээс аврах бөгөөд Тэдний цус түүний нүдэнд Үнэтэй байх болно. Тиймээс тэр амьд байж, Шебагийн алт түүнд өгөгдөх болтугай Тэд түүний төлөө үргэлж залбирч Түүнийг өдөржин ерөөх болтугай! Уулсын оргил дээрх газарт Үр тариа элбэг дэлбэг байг. Үр жимс нь Ливаны хуш шиг найгана Хотод суугчид газрын ургамал мэт Урган цэцэглэг. Түүний нэр мөнхөд байг, Нар гэрэлтэх мэт Нэр нь урган мандаг. Хүмүүс түүгээр ерөөгдөнө. Бүх үндэстэн түүнийг Жаргалтайгаар магтаг. Ганцаараа гайхамшгуудыг үйлддэг Израилийн Бурхан, ЭЗЭН Бурхан магтагдах болтугай! Сүр жавхлант нэр нь Мөнхөд магтагдах болтугай, Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй! Амен, Амен.

Хуваалцах
ДУУЛАЛ 72 унших

ДУУЛАЛ 72:12-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэрээр гачигдагчийг тусламж гуйн хашхирахад нь, Мөн дарлагдагчийг болон туслагчгүй нэгнийг ч бас аварна. Тэрээр ядуус ба гачигдагсдыг өршөөх бөгөөд Гачигдагсдын амийг аврах болно. Тэр тэдний амийг дарамт ба хүчирхийллээс аврах бөгөөд Тэдний цус түүний нүдэнд үнэтэй байх болно. Тиймээс тэр амьд байж, Шебагийн алт түүнд өгөгдөх болтугай. Тэд түүний төлөө үргэлж залбирах болтугай. Тэд түүнийг өдөржин ерөөх болтугай. Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх болтугай. Түүний үр жимс Ливаны хуш шиг найгана. Хотод суугчид газрын ургамал мэт урган цэцэглэх болтугай. Түүний нэр мөнхөд байх болтугай. Түүний нэр нар гэрэлтэх мэт өсөх болтугай. Хүмүүсийг түүгээр ерөөлгөөч. Бүх үндэстнүүд түүнийг ерөөгдсөн гэж дуудагтун. Ганцаараа гайхамшгуудыг үйлддэг Израилийн Бурхан, ЭЗЭН Бурхан магтагдах болтугай. Түүний сүр жавхлант нэр мөнхөд магтагдах болтугай. Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй. Амен, Амен.

Хуваалцах
ДУУЛАЛ 72 унших