Дуулал 72

72
Хааныг удирдан хамгаалахын төлөө залбирал
Соломоны дуулал.
1Бурхан, шүүлтээ хаанд,
Зөвт байдлаа хааны хүүд өгөөч!
2Тэр Таны ард түмнийг зөв шударгаар,
Таны үгээгүйчүүдийг шударга ёсоор шүүг.
3Уулс ба толгод ч зөвт байдлаар
Ард түмэнд амар тайвныг авчраг.
4Тэрээр ард түмний зүдрэгсдийг зөвтгөн
Гачигдагсдын хүүхдүүдийг аварч
Дарлагчийг сөнөөх болтугай!
5Нар, сарыг байхад
Тэд үеийн үед Танаас эмээг.
6Тэрээр хатсан өвсөн дээр бороо шиг,
Газар хөрсийг чийглэгч
Шиврээ бороо мэт бууж ирэг!
7Түүний өдрүүдэд зөвт хүн цэцэглэж,
Сарыг үгүй болтол
Амар тайван ч арвин их болно.
8Тэрээр тэнгисээс тэнгис хүртэл,
Тэрхүү газрын хязгаар хүртэл
Захирах болтугай!#Зех 9:10
9Цөлд суугчид түүний өмнө бөхийж,
Дайснууд нь тоос шороог долоог!
10Таршиш хийгээд
арлуудын хаад бэлэг барин,
Шеба хийгээд Себагийн#72:10,15 Шеба ба Себа: Шеба нь Арабын өмнөдөд, Себа нь Улаан тэнгисийн эсрэг талд байсан. хаад
Алба гувчуур авчраг.
11Бүх хаад түүнд мэхийж,
Бүх үндэстэн түүнд зарагдах болтугай!
12Тэрээр гачигдагчийг
Тусламж гуйн хашхирахад нь,
Дарлагдагч ба туслагчгүй нэгнийг ч бас аварна.
13Тэрээр ядуус, гачигдагсдыг өршөөж
Гачигдагсдын амийг аврах болно.
14Тэр тэдний амийг
Дарамт хүчирхийллээс аврах бөгөөд
Тэдний цус түүний нүдэнд
Үнэтэй байх болно.
15Тиймээс тэр амьд байж,
Шебагийн алт түүнд өгөгдөх болтугай
Тэд түүний төлөө үргэлж залбирч
Түүнийг өдөржин ерөөх болтугай!
16Уулсын оргил дээрх газарт
Үр тариа элбэг дэлбэг байг.
Үр жимс нь Ливаны хуш шиг найгана
Хотод суугчид газрын ургамал мэт
Урган цэцэглэг.
17Түүний нэр мөнхөд байг,
Нар гэрэлтэх мэт
Нэр нь урган мандаг.
Хүмүүс түүгээр ерөөгдөнө.
Бүх үндэстэн түүнийг
Жаргалтайгаар магтаг.#72:17 эсвэл Тэд хаанд жаргал ерөөнө.
18Ганцаараа гайхамшгуудыг үйлддэг
Израилийн Бурхан,
ЭЗЭН Бурхан магтагдах болтугай!
19Сүр жавхлант нэр нь
Мөнхөд магтагдах болтугай,
Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй!
Амен, Амен.
20Иессийн хүү Давидын залбирал төгсөв.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 72: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна