ДУУЛАЛ 63:1-5
ДУУЛАЛ 63:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Бурхан, Та миний Бурхан Би Таныг эртлэн хайх болой. Усгүй, хуурай, ангамал газарт Сэтгэл минь Танаар цангаж, Бие махбод минь Таныг Хүсэн тэмүүлж байна. Таныг би ариун газарт хайсан. Таны хүч, Таны алдрыг харсан. Учир нь хайр энэрэл тань Амь амьдралаас илүү. Уруул минь Таныг магтана. Ийнхүү би амьддаа Таныг магтана. Таны нэрээр би гараа өргөх болно. Чөмөг, өөхөнд юм шиг Сэтгэл минь цатгалан бөгөөд Ам минь баясгалант уруулаар магтаалуудыг өргөнө.
ДУУЛАЛ 63:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурхан, Та бол миний Бурхан. Би Таныг чин сэтгэлээс хайх болой. Усгүй, хуурай, ангамал газарт Сэтгэл минь Танаар цангаж, махан бие минь Таныг хүсэн хүлээдэг. Тиймээс би Таны хүч чадал, Таны сүр жавхланг харахаар Таныг ариун газарт ажигласан. Таны хайр энэрэл аминаас дээр учир Уруул минь Таныг магтана. Ийнхүү би амьд байх хугацаандаа Таныг магтана. Би Таны нэр дээр гараа өргөх болно. Чөмөг, өөх идсэн юм шиг сэтгэл минь цадсан бөгөөд Ам минь баясгалант уруулаар магтаалуудыг өргөдөг.