ДУУЛАЛ 63:1-5
ДУУЛАЛ 63:1-5 АБ2004
Бурхан, Та бол миний Бурхан. Би Таныг чин сэтгэлээс хайх болой. Усгүй, хуурай, ангамал газарт Сэтгэл минь Танаар цангаж, махан бие минь Таныг хүсэн хүлээдэг. Тиймээс би Таны хүч чадал, Таны сүр жавхланг харахаар Таныг ариун газарт ажигласан. Таны хайр энэрэл аминаас дээр учир Уруул минь Таныг магтана. Ийнхүү би амьд байх хугацаандаа Таныг магтана. Би Таны нэр дээр гараа өргөх болно. Чөмөг, өөх идсэн юм шиг сэтгэл минь цадсан бөгөөд Ам минь баясгалант уруулаар магтаалуудыг өргөдөг.