ДУУЛАЛ 3:1-6
ДУУЛАЛ 3:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН, миний өстнүүд юутай олширно вэ! Миний эсрэг босогчид олон байна. Олон хүн миний тухай “Түүнд Бурханы аврал үгүй” гэдэг. Села Гэвч, ЭЗЭН, Та бол миний бамбай, Миний цог жавхлан болон тэргүүнийг минь өргөгч Нэгэн билээ. Би ЭЗЭНд хандан дуу хоолойгоороо хашхирсан бөгөөд Тэрээр ариун уулаасаа надад хариулсан. Села Би хэвтээд, унтаад, сэрсэн, Учир нь ЭЗЭН намайг түшиж байна. Түмэн хүн миний эсрэг Намайг бүсэлсэн ч би айхгүй.
ДУУЛАЛ 3:1-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Өстнүүд минь юутай олширно, ЭЗЭН! Өөдөөс минь олуул босжээ. Булт олон миний тухайд “Бурханы аврал түүнд үгүй” гэлцэнэ. Села Гэвч ЭЗЭН, наддаа халхавч бамбай, миний цог жавхлан, тэргүүнийг минь өргөгч. Өндөр дуугаар ЭЗЭНд би хашхирахуй Өөрийнхөө ариун уулаас надад Тэр хариулавай. Села Хэвтээд л би унтдаг, Эргээд бас сэрдэг нь ЭЗЭН намайг түшдэгийнх. Тойрч бүслээд ирсэн түмэн хүнээс ч би айхгүй.