ДУУЛАЛ 3:1-6

ДУУЛАЛ 3:1-6 АБ2004

ЭЗЭН, миний өстнүүд юутай олширно вэ! Миний эсрэг босогчид олон байна. Олон хүн миний тухай “Түүнд Бурханы аврал үгүй” гэдэг. Села Гэвч, ЭЗЭН, Та бол миний бамбай, Миний цог жавхлан болон тэргүүнийг минь өргөгч Нэгэн билээ. Би ЭЗЭНд хандан дуу хоолойгоороо хашхирсан бөгөөд Тэрээр ариун уулаасаа надад хариулсан. Села Би хэвтээд, унтаад, сэрсэн, Учир нь ЭЗЭН намайг түшиж байна. Түмэн хүн миний эсрэг Намайг бүсэлсэн ч би айхгүй.