ДУУЛАЛ 142:3-6
ДУУЛАЛ 142:3-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
Миний сүнс миний дотор сульдах үед Та зам мөрийг минь мэдэж байсан. Явах замд минь Тэд намайг барихаар урхи нуусан байв. Баруун тал уруу харж ажиглаач. Намайг тоодог хүн нэг ч байхгүй байна. Надад зугтаах газар ч үгүй. Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй. Өө, ЭЗЭН, би Танд хандан хашхирсан билээ. Би “Та бол миний хоргодох газар, Амьдын газарт миний хувь юм. Хашхирах дууг минь анхаараач. Учир нь би маш дорд болгогдсон байна. Намайг хавчигсдаас минь авраач. Учир нь тэд миний хувьд хэт хүчтэй юм.
ДУУЛАЛ 142:3-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Сүнс минь миний дотор сульдахад Зам мөрийг минь Та мэдэж байжээ. Явах тэр замд минь Надад тэд урхи нуусан байжээ. Баруун тал уруу би харж ажиглалаа. Намайг тоох хэн ч алга. Надад хоргодох газар ч үлдсэнгүй. Сэтгэлийг минь эрэлхийлэгч нэг ч үгүй. Аяа ЭЗЭН, би Танд хашхирч, хэлэхдээ “Миний хоргодох газар, Амьдын нутагт миний хувь Та юм. Хашхирах дууг минь анхааран сонсооч. Учир нь би маш дорд болгогджээ. Миний хувьд тэд хэт хүчтэй тул Намайг мөшгөгчдөөс минь авраач!