Дуулал 142
142
Хавчигсдаас ангижрахуйн төлөө залбирал
Давидын маскил. Агуйд байх үеийнх нь залбирал.
1Дуу хоолойгоороо ЭЗЭНд
чангаар хашхирлаа, би
Дуу хоолойгоороо ЭЗЭНээс гуйлаа, би.
2Түүний өмнө гомдолоо уудалж,
Зовлон шаналангаа
Түүний өмнө ярилаа, би.
3Сүнс минь миний дотор сульдахад
Зам мөрийг минь Та мэдэж байжээ.
Явах тэр замд минь
Надад тэд урхи нуусан байжээ.
4Баруун тал уруу би харж ажиглалаа.
Намайг тоох хэн ч алга.
Надад хоргодох газар ч үлдсэнгүй.
Сэтгэлийг минь эрэлхийлэгч нэг ч үгүй.
5Аяа ЭЗЭН, би Танд хашхирч, хэлэхдээ
“Миний хоргодох газар,
Амьдын нутагт миний хувь Та юм.
6Хашхирах дууг минь анхааран сонсооч.
Учир нь би маш дорд болгогджээ.
Миний хувьд тэд хэт хүчтэй тул
Намайг мөшгөгчдөөс минь авраач!
7Сэтгэлийг минь шоронгоос#142:7 шаналлаас гаргаач!
Би Таны нэрд талархал өргөе.
Та надад өгөөмөр хандах учир
Зөвтүүд намайг хүрээлнэ” гэсэн.
Одоогоор Сонгогдсон:
Дуулал 142: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.