ДУУЛАЛ 142:2-4
ДУУЛАЛ 142:2-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
Би Түүний өмнө гомдлоо урсгана. Би зовлон бэрхшээлээ Түүний өмнө ярина. Миний сүнс миний дотор сульдах үед Та зам мөрийг минь мэдэж байсан. Явах замд минь Тэд намайг барихаар урхи нуусан байв. Баруун тал уруу харж ажиглаач. Намайг тоодог хүн нэг ч байхгүй байна. Надад зугтаах газар ч үгүй. Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй.
Хуваалцах
ДУУЛАЛ 142 уншихДУУЛАЛ 142:2-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Түүний өмнө гомдолоо уудалж, Зовлон шаналангаа Түүний өмнө ярилаа, би. Сүнс минь миний дотор сульдахад Зам мөрийг минь Та мэдэж байжээ. Явах тэр замд минь Надад тэд урхи нуусан байжээ. Баруун тал уруу би харж ажиглалаа. Намайг тоох хэн ч алга. Надад хоргодох газар ч үлдсэнгүй. Сэтгэлийг минь эрэлхийлэгч нэг ч үгүй.
Хуваалцах
ДУУЛАЛ 142 унших