ДУУЛАЛ 142:1-7

ДУУЛАЛ 142:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бид дуу хоолойгоороо ЭЗЭНд хандан чангаар хашхирна. Би дуу хоолойгоороо ЭЗЭНээс гуйна. Би Түүний өмнө гомдлоо урсгана. Би зовлон бэрхшээлээ Түүний өмнө ярина. Миний сүнс миний дотор сульдах үед Та зам мөрийг минь мэдэж байсан. Явах замд минь Тэд намайг барихаар урхи нуусан байв. Баруун тал уруу харж ажиглаач. Намайг тоодог хүн нэг ч байхгүй байна. Надад зугтаах газар ч үгүй. Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй. Өө, ЭЗЭН, би Танд хандан хашхирсан билээ. Би “Та бол миний хоргодох газар, Амьдын газарт миний хувь юм. Хашхирах дууг минь анхаараач. Учир нь би маш дорд болгогдсон байна. Намайг хавчигсдаас минь авраач. Учир нь тэд миний хувьд хэт хүчтэй юм. Сэтгэлийг минь шоронгоос гаргаач. Би Таны нэрэнд талархал өргөнө Та надад өгөөмөр хандах учир Зөв шударга хүмүүс намайг хүрээлнэ” гэв.

Хуваалцах
ДУУЛАЛ 142 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна