ДУУЛАЛ 103:6-22

ДУУЛАЛ 103:6-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН дарлагдсан бүхний төлөө Зөв шударга үйлсийг болон шүүлтүүдийг үйлддэг. Тэр Өөрийн замыг Мосед, Өөрийн үйлсийг Израилийн хөвгүүдэд мэдүүлсэн. ЭЗЭН бол өрөвч, нигүүлсэнгүй, Уурлахдаа удаан болоод хайр энэрлээр элбэг баян. Тэр үргэлж тэмцэлдэхгүй, Уураа ч мөнхөд хадгалахгүй. Тэр бидний үйлдсэн нүглийн дагуу бидэнд хандаагүй, Бидний гэм буруугийн дагуу бидэнд хариу өгөөгүй. Учир нь тэнгэр газрын дээгүүр өндөрт байдаг шиг Түүнээс эмээгчдэд Түүний хайр энэрэл агуу их юм. Өрнө дорноос хол байдаг шиг Тэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан. Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн адил ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг. Учир нь Тэр Өөрөө бидний хэрхэн бүтсэнийг мэддэг. Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг. Хүний хувьд гэвэл, түүний өдрүүд өвс ногоо шиг байдаг. Тэрээр хээрийн цэцэг шиг өсөн хөгждөг. Дээгүүр нь салхи өнгөрөхөд тэр үгүй болдог бөгөөд Түүний газар нь ч түүнийг дахин таньдаггүй. Харин ЭЗЭНий хайр энэрэл Түүнээс эмээгчдийн дээр мөнхөөс мөнхөд болоод Түүний зөв шударга байдал үр хүүхдүүдийн үр хүүхдүүдэд хүрдэг. Энэ нь Түүний гэрээг сахигчдад, Түүний заавруудыг биелүүлэхээр санагчдад юм. ЭЗЭН Өөрийн сэнтийг тэнгэрт залсан бөгөөд Түүний хаанчлал бүхнийг захирдаг. Түүний үгийн дууг даган Түүний үгийг биелүүлдэг, хүч чадалтай, Түүний тэнгэр элч нар аа, ЭЗЭНийг магтагтун. Түүний хүслийг биелүүлэн Түүнд үйлчилдэг Түүний түмэн цэргүүд ээ, та нар ЭЗЭНийг магтагтун. Түүний захирдаг бүх газарт буй Түүний бүтээлүүд болох та бүгд ээ, ЭЗЭНийг магтагтун. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.

Хуваалцах
ДУУЛАЛ 103 унших

ДУУЛАЛ 103:6-22 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭН дарлагдсан бүхний төлөө Зөвт үйлс болон шүүлтүүдийг үйлддэг. Өөрийн замыг Мосед, Үйлсээ Израилийн хөвгүүдэд Тэрээр мэдүүлсэн. ЭЗЭН өрөвч, нигүүлсэнгүй, Уурлахдаа удаан, Хайр энэрлээр элбэг баян. Үргэлжид тэмцэлдэхгүй, Уураа ч Тэрээр мөнхөд хадгалахгүй. Хилэнцэд минь тааруулан Хандаагүй билээ, Тэрээр бидэнд Гэм буруугаар маань ч Хариулаагүй билээ, бидэнд. Учир нь тэнгэр нь газрын дээгүүр өндөрт байдаг шиг Түүнээс эмээгчдэд энэрэл хайр нь агуу их. Өрнө нь дорноос хол байдаг адил Гэмт үйлдлийг маань биднээс Тэрээр тийн холдуулсан. Эцэг хүн хөвгүүдээ өрөвддөгийн адил ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг. Учир нь хэлбэр дүрсийг маань Тэрээр мэддэг. Биднийг тоос шороо гэдгийг санаж байдаг. Хүний хувьд, өдрүүд нь өвс ногоо адил. Хээрийн цэцэг шиг тэрээр дэлгэрнэ. Салхи үлээгээд өнгөрөхөд тэр үгүй болох бөгөөд Тэр газар ч түүнийг эс танина. Харин ЭЗЭНий хайр энэрэл Түүнээс эмээгчдийн дээр Мөнхөөс мөнхөд болоод Түүний зөвт байдал Хөвгүүдийн хөвгүүдэд байна. Энэ нь Түүний гэрээг сахигчдад, Түүний заавруудыг биелүүлэхээр санагчдад юм. ЭЗЭН сэнтийгээ тэнгэрт залсан бөгөөд Түүний хаанчлал бүхнийг захирдаг. Үгийнх нь дуу хоолойг даган Үгийг нь биелүүлдэг, хүч чадалтай, Түүний тэнгэрэлч нар аа, ЭЗЭНийг магтагтун. Түүний хүслийг биелүүлэн Түүнд үйлчилдэг, Түүний түг түмд та нар ЭЗЭНийг магтагтун. Түүний захиргаа бүх газарт буй Түүний бүх бүтээл ээ, ЭЗЭНийг магтагтун. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.

Хуваалцах
ДУУЛАЛ 103 унших